Ж.Байден, К.МакКарти нар өрийн тааз нэмэх саналаа Конгресст өргөн барив
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Төлөөлөгчдийн танхимын спикер Кевин МакКарти нарөрийн таазаа нэмэх хэлэлцээнд хүрч Конгрессод өргөн барихад бэлэн болгосон байна. Тус улсын Засгийн газар өрийн таазаа өндөрлөхгүй бол зургаадугаар сарын 1 гэхэд үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай төлбөрөө төлж чадахгүйд хүрч дефолт зарлах аюул тулгараад байсан билээ.
Тэгвэл Ж.Байден, К.МакКарти нар өнгөрсөн ням гарагт (2023.05.28) 31.4 их наяд ам.долларын зээлийн таазаа нэмэх шийдэлд хүрч чадсан байна. Ж.Байден үүний талаар Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ “Энэ нь америкчуудын хувьд сайн мэдээ болсон тохиролцоо. Ингэснээр дефолт зарлах аюул арилж, шаргуу хөдөлмөрлөн үүсгэсэн эдийн засгийн түүхэн хэмжээний сэргэлтээ хамгааллаа. Конгрессын хоёр танхимыг энэхүү тохиролцоог түргэн батлахыг уриалж байна” гэсэн юм. АНУ-ын Конгрессын доод танхим эл тохиролцоог 314 гишүүнээс 117 нь дэмжсэн тул Сенатын танхим руу өргөн барих болсон байна.
АНУ-ын Засгийн газар жил болгон орлогоосоо давсан төсөв баталдаг. Төсвөө бүрэн босгохын тулд тус улс бонд гаргаж дэлхий даяарх хөрөнгө оруулагчдад худалдаалж, зээл авах маягаар санхүүжилт үүсгэдэг юм. АНУ-ын өрийн тааз нь хуулиар тогтоосон зээлж болох мөнгөний дээд хэмжээ бөгөөд одоогоор 31.4 их наяд ам.доллар байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.