“BRICS” холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалт эхэллээ

“BRICS” буюу холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалт Өмнөд Африк улсад эхэлжээ. Тус холбоо нь Бразил, ОХУ, БНЭУ, БНХАУ, Өмнөд Африкаас бүрддэг юм.
Өмнөд Африкийн гадаад хэргийн сайд Наледи Пандор “BRICS”-ын зорилго бол геополитикийн хурцадмал, тэгш бус байдал, дэлхий даяар үүсээд буй тогтворгүй байдлын улмаас хагараад буй улс орны манлайллыг бий болгох хэмээсэн байна.
Тус холбооны төлөөлөгч нар барууны орнуудын дэлхийг атгасан байдлыг тэнцвэржүүлэхийг уриалжээ. Уулзалтын үеэр Энэтхэгийн гадаад хэргийн сайд Субрахманям Жайшанкар “Энэхүү уулзалт дэлхий олон туйлт болохыг харуулж, тэнцвэрт байдлыг эргэн сэргээж байна гэх хүчтэй зурвасыг дэлхий дахинд илгээх зорилготой” хэмээсэн байна. Харин БНХАУ-ын гадаад хэргийн дэд сайд “BRICS” хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлж болно гэжээ.
Гэвч тэдний гаргасан мэдэгдлээс өөр зүйл дэлхий дахины анхаарлыг татсан юм. Өмнөд Африк бол Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орон. Энэ удаагийн “BRICS”-ын уулзалтад Владимир Путин ирвэл Өмнөд Африк түүнийг Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орны дагуу баривчлах ёстой болно гэдгийг шинжээчид онцолжээ.
Үүнтэй холбогдуулан Өмнөд Африк хуулиа өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг тус улсын дотоод хэргийн дэд сайд ярьсан юм.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.