ОХУ: Хил давсан халдлагыг зогсоож Киевт агаарын цохилт өгөв
ОХУ пүрэв гарагт (2023.06.01) улсынх нь хилийг давж ирсэн халдагчдыг зогсоосон гэдгээ мэдэгдлээ. Мөн Киев агаарын цохилт өгсөн байна. Тус агаарын цохилтын улмаас гурван хүн амь үрэгдсэний хоёр нь есөн настай охин болон түүний ээж байсан аж. Украины зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр өнгөрсөн 24 цагийн дотор ОХУ Украины газар нутаг руу 12 пуужин харважээ.
Оросын Батлан хамгаалах яам Шебекино тосгоны ойролцоо хил давсан гурван халдлага болсон, үүний ард Украин байгаа гэж мэдэгдэл хийсэн байна. Өнгөрсөн сарын сүүлээр үүнтэй ижил хил давсан халдлага болсон юм.
Эдгээр халдлагыг Украины талыг дэмждэг Орос иргэд үйлдэж байгаа бөгөөд тэд өөрсдийгөө Оросын сайн дурын цэргүүд гэж нэрлэсэн байна. Мөн Украины талд байлдаж буй Эрх чөлөөт Орос нэртэй өөр нэг бүлгэм байгаа билээ.
Халдлага болсон Шебекино тосгон оршдог Белгород мужийн захирагч Вячеслав Гладков Украины зэвсэгт хүчин Зөвлөлтийн үеийн пуужин ашиглаж тус тосгонд цохилт өгсөн хэмээжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ халдлагын улмаас есөн иргэн гэмтэж зуу зуун иргэдийг нүүлгэж шилжүүлсэн гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар ч гэмгүй есхөн настай хөөрхий нялх хүүхдийг яах гэж хороож байгаа юм бэ?. Тэр муу даварсан х�##�дан дайрагчдыг л устгах ёстой шүү дээ.
Kiev agaarin tsohilt ugsun yumuu kievt tsohilt ugsun yumuu?
Kievt ongots baihgui