Тэд бидний тухай: Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц хараал уу, ерөөл үү
Австралид үйл ажиллагаа явуулдаг “Lowy Institute” нэртэй тинк танк Монгол Улсын сэргээгдэх эрчимхүчний ач холбогдол, энэ нь БНХАУ, ОХУ-ын харилцаанд хэрхэн нөлөөлж болох талаар анализ нийтэлснийг уншигч та бүхэнд орчуулж хүргэе.
Дэлхийн хамгийн хүчирхэг авторитар засаглалтай хоёр гүрэн болох БНХАУ, ОХУ-ын дунд хавчуулагдсан Монгол Улс азгүй. Нар, салхины энерги гаргаж авах асар их нөөцтэй нь Бээжингийн зүгээс Монголын тусгаар тогтнолд халдахад хүргэж болзошгүй тул тэнгэрээс өгсөн ерөөл бус, хараал болж магадгүй.
Хятад, Орос хоёрын харилцаанд Монгол Улс цаг ирэх тусам илүү чухал асуудал болж хувирна. Яагаад гэдгийг хэдэн тоо баримт хараад л ойлгоно. Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөц нь Зүүн хойд Азийн эрчим хүчний салбарыг хувиргах боломжтой. Азийн хөгжлийн банкны тооцоолсноор Монгол салхи, нарны энергийг ашиглан цагт 5,457 тераватт цахилгаанэнерги гаргаж авах бололцоо бий. Энэ нь Хятадын 2022 оны нийт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 63 хувьтай тэнцэх үзүүлэлт юм.
Хэрвээ Монгол сэргээгдэх эрчим хүчний нөөцийнхөө аравны нэгийг экспортлох чадвартай болбол БНХАУ-ын эрчим хүчний салбарт маш том нөлөө үзүүлнэ. Монголын нийлүүлэх ногоон энерги ОХУ-аас Хятад руу экспортолдог энергийг давж гарах эсвэл бүр мөсөн орлож ч болно. Бээжин Монголтой зэргэлдээх цаг уурын хувьд ижил төстэй бүс нутгуудад сэргээгдэх эрчим хүчний станц хөгжүүлэх алхмуудаа аль хэдийнэээхлүүлсэн байгаа.
Монголын сэргээгдэх эрчим хүчтэй холбоо бүхий ирээдүйн БНХАУ-ын бодлогууд ОХУ-тай харилцах харилцаанд чухал нөлөө үзүүлнэ. Москвагаас Монголд үзүүлдэг эдийн засгийн нөлөө Бээжингээс Монгол үзүүлж буй нөлөөтэй харьцуулахад бага. Монголыннийт экспортын дийлэнх хувийг БНХАУ аль хэдийнээбүрдүүлж байгаа, үүнтэй зэрэгцэн хил дамнасан шинэ төмөр замын тусламжтай хоёр талын худалдаа илүү нэмэгдэж байна.
Бээжин далайд гарцгүй хойд хөршийнхөө улс төрийн болон аюулгүй байдлын нөхцөлд нөлөөлөх хүчин чадал асар их. БНХАУ болон Монгол Улс хоёрын дунд сүр хүчний ялгаа маш том. Тухайлбал Хятадын хүн ам Монголынхоос 408 дахин их. Мөн Хятадын ДНБ нь Монголынхоос 1075 дахин том. Мөн БНХАУ-ын зэвсэгт хүчиндээ зарцуулдаг төсвийн мөнгө нь Монгол Улсынхаас даруй 3 мянга дахин их билээ.
Одоог хүртэл БНХАУ-г Монголд хөндлөнгөөс оролцоход хоёр хүчин зүйл саад болсоор ирсэн.
1. Материаллаг ашиг тус хомс
2. Бээжин Москватай харилцаагаа муудах аюул
Гэхдээ одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Нар, салхины энерги мөн зай хураагуурын технологихурдацтай хөгжиж эдийн засгийн хувьд ашигтай болж сайжирч байгаа. Ийм учраас БНХАУ өөрсдийн эзэмшдэг Говь цөлийн хэсэгт сэргээгдэх эрчим хүчний станц барьж эхэлсэн. Тухайлбал тус улс нарны энерги ашиглан 13 Гигаватт (ГВт) цахилгаан энерги гаргаж авах 12 тэрбум ам.долларын санхүүжилттэй төслийг эхлүүлсэн. Цаашлаад улсынхаа хуурай бүс нутагт барих сэргээгдэх эрчим хүчний станцуудаасаа 450 Гигаватт цахилгаан энерги гаргаж авах зорилго тавьсан байгаа юм.
Хятад Монголын газар нутгийг дамнан Говь цөл байрладаг. Монголд сэргээгдэх эрчим хүчний бүтээн байгуулалтад үүссэн саад тотгор нь эцсийн дүндээ техникийн хүрэлцээ бус улс төрийн чанартай асуудал. БНХАУ өөрсдийн эзэмшдэг Говийн нутагт явуулж буй сэргээгдэх эрчим хүчний туршилтын төслүүд амжилттай болбол нар, салхины энерги, зай хураагуурын технологийг Монгол нэвтрүүлж цахилгаан дамжуулах шугам татахыг эрмэлзэж магадгүй.
Хүйтэн дайны дараа Хятад улс Москвагийн уур хилэнг хүргэхгүйн тулд Монголтой холбоо бүхий бодлогоо болгоомжтой явуулсаар ирсэн боловч одоо үед Бээжингийн байр суурь өөрчлөгдөж байх магадлалтай юм. 2021 оны тавдугаар сард Монгол Улс тагнуулын албаны хоёр ажилтнаа Оросын аюулгүй байдлын албанд тагнуул хийсэн хэргээр баривчилсан. БНХАУ-ын аюулгүй байдлын алба Бээжингийн урт хугацааны эрчим хүчний ашиг сонирхлыг бодож, Оросын үйл ажиллагааг тасалдуулахын тулд Монгол дахьтүншүүдээ түлхэн унагасан байж магадгүй юм. Мөн Монгол, Хятадын тагнуулын алба ӨМӨЗО-ы нутгаас дүрвэсэн Хятадын засгийн газрыг эсэргүүцсэн тэмцэгчийг Улаанбаатарт баривчлахад хамтран ажилласан.
Монголыг сэргээгдэх эрчим хүч экспортолдог орон болгож хувиргахад амаргүй салхин сэнс, нарны энергийн станцуудыг барьж БНХАУ-ын цахилгаан энергийн эрэлт ихтэй төвүүдтэй холбох нь олон жилийн бүтээн байгуулалт, их хэмжээний мөнгө шаардана. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд улс төрийн ээдрээ гарах нь мэдээж. Бээжин Барууны орнуудыг ямар нэгэн хориг тавихад хүргэлгүй, тайван замаар Монголын сэргээгдэх эрчим хүчний нөөцөөс ашиглахыг эрмэлзэнэ. Гэхдээ ямар ч албадлагагүйгээр сэргээгдэх эрчим хүч худалдан авах болсон ч гэсэн үүнийг хөгжүүлэхээр хэдэн мянган Хятад ажилчид цөөн хүн амтай Монголд орж ирэх шаардлага гарах нь өөрөө нэгэн асуудал билээ.
Хэд хэдэн асуудлыг үл харгалзан БНХАУ удахгүй Монголтой холбоо бүхий томоохон алхам хийж магадгүй. Гэвч Бээжин Москватай улс төрийн харилцаа, АНУ болон Европын Холбоотой эдийн засгийн харилцаагаа муутгах хүсэлгүй байгаа. Ийм учраас БНХАУ аажим аажмаар Монголд хийх алхмаа тавьж, аль болох албадан хүч ашиглалгүй мөн сэргээгдэх эрчим хүч ОХУ-ын энергийн экспортод үүсгэх заналхийллийг том асуудал биш мэт харуулахыг хичээнэ. Саяхан ашиглалтад орсон БНХАУ, Монгол хоёрыг холбосон төмөр замын сүлжээг их хэмжээний нарны хавтан зөөвөрлөхөд ашиглаж болох бөгөөд Бээжин Монголын сэргээгдэх эрчим хүчийг сонирхож буйн анхны шинж тэмдэг байж магадгүй юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Барууны орнуудаас бүр мөсөн татгалзаж, Оросыг Хятадын түнш болгосон. Хоёр улсын хооронд үүссэн тэнцвэр тогтворгүй, Оросын эдийн засаг, цэргийн хүч буурсаар байгаа нь БНХАУ-ын бодлогод ОХУ-ын ач холбогдлыг улам бууруулна. Урт хугацаанд Монголын сэргээгдэх эрчим хүч нь Хятадын энергийн зах зээлд Оросын эзэлж буй байр суурийг бууруулж чадна. Өнөөдөр ОХУ, БНХАУ хоёрын харилцаа ойр байгаа ч Москва хатуухан сургамж авахад ойрхон байна.
Эх сурвалж: Lowy Institude
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худал таамаг төдий , ингэх байх , тэгэх байх , тэгэж, ингэж магадгүй гэсэн нийтлэл байна даа.Манайд шөнөдөө гарсан илүү цахилгаан хуримтлуур бол хэрэгтэй. Харин нар салхины сэргээгдэх эрчим тийм ч ашигтай биш.1квт нь 400 төг , Гадагшаа бид ашигтай ажиллуулахыг тулд 400 төгрөгөн дээрээ ашигаа нэмэхээр гадны улс авахгүй шүү дээ .Манайд хятад 320 төг , орос 280 төгрөгөөр нийлж байна.Нүүрсний ЦС 190 төгрөг. Харин УЦС бол өөр шүү 1квт-г 45 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа юм.
Mongol hyatad 2 terseldbel avstralid mash ih snaar nuluilun avstsrali bol ugaasaa nvvrsee tumriin hvdree zarj l bval heniig ch yaj ch horlon mgl jinhen shabar haaj bgaa l da nobshnuudd mgl iin sn shnii tuluu l bish avstrali
Үнэн болоход ойрхон л мэдээ аж.
Оюуэрдэнэ мэтийн боловсролгүй амьтад энэ улс орны боломжийг ашиглан том зах зээл рүү хандан мөнгө олох асуудлыг эрэлхийлэх бус өөрсдөө эрчим хүчний колони орон болчихоод сууж байнаа
Бид нарууд орос хятадын цахилгааны бэлэг эрхтэнг хөхөө заавалчгүй болин бас бэлэг эрхтэн хөхдөг авилгачдаа зайлуулах естой оросыг хяад хятадай илүү сайн харилцаадай болох естой эдийн засгаар уул уурхай биш үйлдвэрээр
Бид Үсрэнгүй хөгжилтэй хятад улстай нягт олон талын хамтын ажиллагаа явуулснаар богино хугацаанд хөгжиж чадна Йим нөхцөлд хувхай Оросууд дээрэлхэж чадахгүй шүү Орос ялначуудаа ЕСн Хятдад хийсэн айлчлалын үр дүн та нарт Путин чинь алуулсан юм шиг шок болов уу