НИЙГЭМ

Эхний хагас жилд 990 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ

Он гарснаас хойш хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 74923 дуудлага ирснээс Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 6894, шийдвэрлэсэн кэйс 3942 байна. Харин ЦЕГ-т эхний хагас жилд хүүхдийн эсрэг үйлдэгдсэн 960 гэмт хэрэг бүртгэгдэж 990 хүүхэд хохирсон . Тэдний 33 нь нас барж, 364 хүүхэд гэмтсэн байна.

Мөн гэр бүлийн хүчирхийллийн улмаас нийт 717 гэмт хэрэг үйлдэгдсэнд зургаан хүүхэд холбогдож, 77 хүүхэд хохирсноос 3 хүүхэд нас барж, 44 нь гэмтжээ.

Сураггүй алга болсон гэх 599 хүүхдийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, 585  хүүхдийг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгсөн байна.

2022 онд,

  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд 2022 онд нийт 111326 дуудлага ирсэн
  • Зорилтот хүүхэд хамгааллын дуудлага 9294, шийдвэрлэсэн кэйс 6670
  • Гэмт хэргийн улмаас 2014 хүүхэд хохирч, 1258 хүүхэд оролцож, 1540 хүүхэд гэмт хэрэгт холбогдон
  • 92 хүүхэд гэмт хэргийн улмаас амь насаа алджээ

Мөн 205 хүүхэд бэлгийн, 117 хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болжээ.  Хүүхдийн эрхийн Хууль зүйн хороогоор 1491 хүүхэд үйлчилгээ авсан байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button