НИЙГЭМ

Хулгай, зам тээврийн ослоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олжээ

Гар утас, бэлэн мөнгөний хулгай болон зам тээврийн ослоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг цагдаагийн албан хаагчид олж илрүүлсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн нутаг дэвсгэрт удаа дараалан хулгайлах гэмт хэрэгт сэрдэгдэж, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 32 настай, эрэгтэй “У” гэгчийг цагдаагийн газрын алба хаагчид Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Дээрх этгээд нь 2021-2023 оны хооронд худалдаа, үйлчилгээний төв, караоке зэрэг газруудаас иргэдийн гар утас, бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хулгайлсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Үүнээс гадна энэ оны нэгдүгээр 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргаж улмаар 45 настай, эмэгтэй “Б”-г гэмтээсэн зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж, эрэн сурвалжлагдаж байжээ.

Иргэд та бүхэн гар утас, эд зүйл, бэлэн мөнгө зэргээ хулгайд алдахаас сэргийлж, зах, худалдааны төв, хүн олноор цугладаг газруудад сонор, сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

Ц.ДАВААСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button