Нийгэм мэдээ

Алтай хотхоны замыг хааж, цахилгааныг хязгаарлалаа

Дунд голын түвшин нэмэгдэн эргээ хальж, “Алтай хотхон” болон бусад хотхонууд усанд автах эрсдэл үүсээд байгаа тул хотхон руу ордог замыг хаалаа.

Улмаар элс, шороо буулгах, шуудайлсан элсээр үерийн даланга хүчитгэх, бэхжүүлэх ажлыг холбогдох албаныхан хамтран гүйцэтгэж байна.

Түүнчлэн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Алтай хотхон” руу орох авто замын хөдөлгөөнийг хааж, цахилгааныг түр хязгаарлаад байна.

Иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд авто машинтай замын хөдөлгөөнд оролцохгүй байх мөн оршин суугчид аюулгүй байдлаа хамгаалж төрийн албан хаагчдын ажилд сайн дураараа туслахыг Баянгол дүүргээс уриалжээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hi

gulug
gulug

usand awtaad alingaa aldaj baigaa selbiin lalaruudiig yahin atcnuudaa

Зочин
Зочин

Улаанбаатар ирээдүйгүй хот.ямар ч төсөв мөнгө санхүүжилт тусгах шаардлагагүй.
Монгол улс хөгжихгүй ээ. Энэ зовлонгоороо л үргэлжилнэ.
Эрдэнэт саалийн үнээ шиг байсан үе нь өнгөрсөн.
ЭТЦ-н л үхэр болсон одоо хаах тухай л яригдаж байна.
Намайг Хар хорин хотын дарга болгож өгөөч...
Ц. Элбэгдорж

Холбоотой мэдээ

Back to top button