Нийгэм мэдээ
Эрсдэлээс сэргийлж 30 мянган өрхийн цахилгааныг таслаад байна

Долоодугаар сарын 6-ны 14:00 цагийн байдлаар хотын төвийн зургаан дүүргийн хэмжээнд 702 дэд өртөөнд холбогдсон 30 мянга орчим хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалсан.
Өнөөдөр 09:00 цагаас хойш УБЦТС-ний нийт 213 хүн 40 гаруй машин, механизмтай ажиллаж байна.
Цахилгааныг тасалсан томоохон хэмжээний байршлууд:
1. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Зуслангийн чиглэл Согоот, Дамбадаржаа, Салхит, Дарь-Эх, Ганц худаг орчмоор;
2. Баянзүрх дүүргийн Натур, S-Outlet дэлгүүрийн орчмоор;
3. Сүхбаатар дүүргийн 1-р хороо Коёото хотхоны 32-35-р байр, Замын цагдаагийн газар орчмоор;
4. Хан-Уул дүүргийн “Алтай”, “Гэрэлт өргөө”, “Дэлгэрэх” хотхон
5. Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Баянбулагийн гудамжнуудад цахилгаан таслаад байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.