ДЭЛХИЙ

Дэлхийн дундаж температур урьд өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ

Өнгөрсөн даваа гарагт (2023.07.03) дэлхийн дундаж температур агаарын хэмийг бүртгэж эхэлснээс хойш байгаагүй түвшинд хүрч анхны удаа цельсийн 17 градус болсон байна. Эрдэмтэд энэхүү дулаарлыг цаг уурын Эль Нино үзэгдэл болон хүлэмжийн хийн ялгарал үргэлжилсэнтэй холбон тайлбарласан юм.

Судлаачид нэмж хэлэхдээ ирэх саруудад Эль Нино үзэгдэл илүү даамжрах тул дундаж температур улам нэмэгдэн энэхүү рекордыг эвдэнэ гэсэн байна. Хуурай газар болон далайн температур энэ жил эхэлснээс хойш хурдацтай нэмэгдэж байгаа тул эрдэмтэд цаг уурын өөрчлөлтөд илүү санаа зовох болжээ.

Зургаадугаар сард эрдэмтэд Эль Нино үүсэх нөхцөл байдал бүрэлдсэн гэдгийг мэдэгдсэн.Энэ үзэгдэл хүчээ авах тусам Номхон далайн температур нэмэгдэж, ингэснээр дэлхийн дундаж температур өсөх юм. Цаг уур судлаач Леон Симонс “Агаарын температурыг хэмжиж эхэлснээс хойш анх удаа дэлхийн дундаж температур 17 градус цельс болсон нь дэлхий дулаарал ач холбогдол бүхий босго давсан гэсэн үг” хэмээсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button