Нийгэм мэдээ

Х.Нямбаатар Д.Мөнх-Эрдэнийг шүүх шийдвэрт нөлөөлөх боломжгүй гэв

Хөххотын консул асан Д.Мөнх-Эрдэнэ анхан шатны шүүхээс оноосон гурван жил 10 сарын хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг хассан зэрэг шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд хандсан.

Ингэхдээ, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, авилга өгсөн, бусдын нэр хүнд, биед халдсан, худал мэдээлэл тараасан гэх мэт дөрвөн зүйл ангийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт өгсөн байдаг.

Гэвч, нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд хоёр зүйл ангийг хэвээр үлдээж, хорих ялыг бууруулан нэг жил болгосон. Тодруулбал, тэр бусдын нэр төр, биед халдсан, худал мэдээлэл тараасан үйлдэлдээ дээрх ялыг эдлэх болсон гэсэн үг.

Тус хурлын дараа Даваагийн Мөнх-Эрдэнэ гэх цахим хуудаст шүүх хурлын шийдвэрийг эсэргүүцсэн мэдээллүүд нийтлэгдсэн. Тухайлбал,

Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандсан уг постод Х.Нямбаатар "Хууль зүйн сайд шүүхийн шийдвэрт нөлөөлөх ямар ч боломжгүй. Бусдын нэгэн адил шударгаар шийдэгдээсэй хэмээн хүлээж байсан. Муу л бол нөгөө хар овоохой гэгчээр хууль зүйн сайд л шүүмжлэлийн бай болдог нь жам юм. Д.Мөнх-Эрдэнийн хувьд миний ажлын өрөө, бурхан тахилыг минь хүртэл лайвдаж л байсан. Би түүний дэмжигч фэн нь гэх нь юу юм, гэхдээ түүний үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ямагт хүндэтгэж ирсэн." гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

МАНгаруудын нэг бүлэглэлийн эрх ашиг , ивээл дор лайвдан ялаас мултарчих санаатай хэсэг явсан

Зочин
Зочин

Chaagaad baigaarai. Xaxaxa

Зочин
Зочин

Үнэн болов уу ? Бусдыг ялихгүй юмаар битгий ингэж яллаж байг ээ ч ээ. Тамд очсон ч жудагтай байхгүй бол болдоггүй юм гэнэ лээ.Өөрсдийн толгой дээрх дүнзийг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг хараад шархирах хэрэггүй. Гэм нүглийн төлөөс бол үхэл. Тийм учраас хүн бүхэн үхдэг гэж эртний сударт бичжээ.

Холбоотой мэдээ

Back to top button