Гадаад мэдээДЭЛХИЙ

М.Зукербергийн шинэ платформ 30 сая хэрэглэгчтэй боллоо

Марк Зукербергийн Мета компаниас шинэ платформ гаргасан билээ. Тодруулбал, "Threads" нэртэй олон нийтийн цахим сүлжээний аппликейшнийг AppStore-д байрлуулснаас хойш 30 сая хэрэглэгчтэй болсон байна.

Дээрх хэмжээний хэрэглэгчид нэг хоног хүрэхгүй хугацааны дотор цуглажээ.

Энэ талаар М.Зукерберг өөрийн "Threads" хуудастаа "30 сая хэрэглэгчтэй болжээ. Онцгой зүйл эхэлж байна. Биднийг их ажил хүлээж байна" хэмээн бичсэ байна.

Тус платформ нь Твиттертэй ижил олон нийтийн сүлжээ бөгөөд Инстаграмтай холбосон ажээ. Тиймээс дагагчдаа шилжүүлж болдог зохицуулалттай юм байна.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button