Тодруулга: Хөвсгөлд амралтын газрын үнэ ханш 150 мянгаас 1.1 саяын хооронд байна

Монголын Швейцар хэмээгддэг Хөвсгөл аймаг нь аялал жуулчлалын томоохон бүс нутаг юм. Аялж амрахад тав тухтай хийгээд хүнс, эрүүл ахуйн шаардлага хангасан зарим амралтын газруудаас дараах мэдээллүүдийг авлаа.
Тухайн газруудад амарч буй жуулчдын 20-30 хувийг гадаадын жуулчид эзэлж байгаа юм. Мөн амралтын газруудын үнэ ханш 150 мянгаас 1.1 сая төгрөгийн хооронд байна.
Арт88 ресорт амралтын газар
Тус байгууллагын урьдчилсан захиалга 50 хувьтай байгаа ажээ. Эл газар амарч буй жуулчдын 70 хувь нь дотоодын, 30 хувь нь гадаадын жуулчид байгаа аж.
Үнийн тарифын хувьд
- нэг ортой гэр болон урц 280 мянга
- нэг ортой модон байшин 300 мянга
- нэг ортой люкс модон байшин 350 мянган төгрөгийн ханштай байв.
Мөн 0-3 насны хүүхэд үнэгүй, 4-10 насны хүүхэд 50 хувийн хөнгөлттэй үйлчлүүлдэг ажээ.
Гранд тур
Удьдчилсан захиалга нь энэ сард өмнөх жилүүдтэй харьцуулахад их байгаа ажээ. Тухайн газар амрагч нийт жуулчдын 20 хувь нь гадаад, 80 хувь нь дотоодын амрагчид байгаа аж.
Үнийн тарифын хувьд
- есөн хүний багтаамжтай гурван ортой байшин 153 мянга
- хоёр ортой гэр 300 мянга
- хосын байшин 380 мянга
- гурван ортой гэр 450 мянга
- дөрвөн ортой гэр 600 мянга
- гуран ортой багтаамжтай 00 душ байшин 660 мянга
- дөрвөн ортой хоёр давхар байшин 680 мянга
- таван ортой гэр 750 мянга
- таван ортой гэр бүлийн байшин 1.1 сая төгрөгийн ханштай байна.
2К Ресорт
Урьдчилсан захиалга 50 хувьтай байгаа бөгөөд амарч буй жуулчдын 70хувь нь монгол, 30 хувь нь гадаадын жуулчид байгаа аж.
Тус амралтын газрын тариф
- дөрвөн хүний гэр 100 мянга
- хоёр хүний урц 100 мянга
- хоёр хүний хүннү гэр 160 мянга
- дөрвөн хүний нэг давхар люкс байшин 180 мянга
- зургаан хүний хоёр давхар люкс байшин 240 мянган төгрөгийн ханштай байна.
Ц.ДАВААСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Байгаль нь гоё боловч иргэд нь даанч шуналтай лалрууд
Zun bolon naadamiin uer unee nemdeg davarsan buznesuud yumaa , ondor hogjiltei ornuudaas davsan unetei davarsan garuud . Mungu ulaan nud tsagaan gehch bolj bn daa
Даанч 0 ариун цэврийн өрөө асуудалтай даа
Negniige bitgii shulaach arai yuma zun bolohoor unee nemeed bdag aman da orson toogoo held bj bolohgui ee
2К рёсорт арай гайгүй үнэтэй юмуу. Даварсан үнэтэй газруудад бүү оч.