Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт үер ширүүсч, айлуудын гэр, машин, мал урсжээ

Хөвсгөл аймагт үерийн нөхцөл байдалтай байна.
Өчигдөр /2023.07.10/ Арбулаг суманд хоёр цаг орсон хүчтэй мөндөр, аадар борооны улмаас үер бууж, айлуудын гэр хашаа усанд автаж, хоёр машин, гурван гэр үерт урсжээ.
Авто машинууд нуурын хоолойд тулж зогссон ч гурван гэр урссан байна. Мөн зургаан малчин өрхийн мал үерт урсаж, 650 гаруй бог хорогджээ. Сумын Онцгой комисс болон нутгийн иргэд үерт урссан хашаа, эд зүйлсийг цуглуулж, цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэж, хохирлын хэмжээ тогтоохоор ажиллаж байна.

Мөн өдрийн орой Их-Уул суманд их хэмжээний үер буусан. Тэгэхээр амралтын энэ өдрүүдэд иргэд та бүхэн Хөвсгөл чиглэлд аялал төлөвлөн зорчиж байгаа бол мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээ, хур тунадас, гол усны түвшинг заавал нягталж гараарай.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.