"Үрээний уралдааныг амдаж очсон морь бариачид хариуцлага тооцно"

Түрүүлж орж ирсэн үрээг морь бариач хааж, давхисаар аман хүзүүд орууллаа гэх маргаанд Хурдан морины салбар хорооноос тайлбар хийж, шийдвэрээ танилцууллаа.
Хурдан морины салбар хорооны орлогч дарга Б.Ганбаатар "Манай салбар хороо хуралдаж, шүдлэнгийн уралдааны шийдвэрийг гаргалаа. Бид барианд орж ирж буй морьдын бичлэгийг нягталж үзээд асуудлыг шийдсэн. Үүнийг хоёр уяач хоёулаа хүлээн зөвшөөрсөн.
Амдаж давхисан маягтай харагдсан учраас морь бариачийн буруу байна. Санаатай үйлдэл биш гэж өөрөө хэлж байсан. Гэхдээ шарга морийг тосож аваад барианд оруулж байгаа мэтээр нийтэд харагдсан. Ингээд зөв талаар нь хар үрээ орсон.
Шарга үрээний эзэн З.Мэндсайхан татгалзсан өргөдлөө өгсөн. Өөрөөр хэлбэл түрүүлсэн шүдлэнгээсээ уяачийн хувьд татгалзаж байна гэдэг өргөдлөө ирүүлсэн.
Түүнчлэн морь барьсан хүнд хариуцлага тооцож байгаа. Зурхайд гишгэсэн хойно нь морио барьж айраг, түрүүг нь ил тод шалгаруулах ёстой. Иймд аман хүзүүд орсон шүдлэнг түрүүлсэн гэж шийдвэрлэлээ" гэв.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юун өргөдөлөөр шийдэх вэ дүрэмээрээ шийдээч дзрэмээрээ хар түрүүлсэн нээх татгалзсан гэх шиг
Анх удаа морь бариач хийж байгаа юмуу улсын наадмаар ийм мэдрэмжгүй тэнэг байх даа яах вэ дээ
Баярлалаа. Шийдвэр зөв гаргасан байна.
хязаалангаа шийдээчээ хэмжээнээсээ өндөр үрээ оруулчихаад болиочээ . түрүү хязаалан хэмжээ өндөр 4өөр орсон үрээ хэмжээ өндөр
Ashgui de yag tiim uildel bolson haragdaj ikh gaihaj baisiin.urduur ni hashij orood turuulj yavsan moriig 2-t aman huzuund oruulchihsan haragdaj baisan.zov shiidver gargasand ni bayarlalaa ter mori bariachiig hatuu shiitgej surgamj bolgoh heregtei tegj tosoj avch davhij bariand orohiig boliulah heregtei
Hariutslaga tootsno gj tumniig huuraad,zamhruulah vii.buur suramgai bsan shte.
Хуцлаа ш дээ.Аман хүзүүнийхийг түрүүлсэн гэж шийдьэрлэлээ ч гэх шиг…морь барьдаг санаатай юмаа өндийхгүй болтол торго
Ямар балиар наадам бээ
Авилгачин сайдад долигоноод, алга хүндрүүлэх баттай завшаан гэж үзээд ухас хийсэн нь харин ч балаг тарьчихав аа.
Аман хүзүүнд орсон нь хар үрээ биш. Угаасаа Халхын наадмын уламжлалаар морьд зэрэгцэж орж ирвэл зөв талаар нь орсон нь жолоогоо өргүүлдэг.