Нийгэм мэдээ

Манай улс НҮБ-д хийсэн ажлаа тайлагналаа

АНУ-ын Нью-Йорк хотноо Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт 2023 оны 7-р сарын 10-наас 20-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Уг чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монгол улсын төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ тайлагнаж, хоёр дахь удаагийн Үндэсний сайн дурын илтгэлээ (ҮСДИ) танилцуулав.

Илтгэлдээ анхны ҮСДИ-ийн дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилт хөгжлийн бодлогуудад хэрхэн туссан тухай болон тогтвортой хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой систем бий болгохын тулд нийгмийн бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг онцолсон юм. Манай илтгэлтэй холбогдуулан Румын, Узбекистан, Тажикстан улс болон иргэний нийгмийн төлөөлөгчид үг хэлж, асуулт асууж, хариулт авав.

Энэ удаагийн чуулга уулзалтаар нийт 39 улс болон Европын холбоо “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ дүгнэн тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Эх сурвалж: Сангийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-07-21 19:17

УЛСАА ИРГЭДЭЭ ТОНОХ МАРОФОНД ТЭРГҮҮЛЖ ДЭЭР ДООРГҮЙ ХУЛГАЙ ХИЙСНЭЭ ТАЙЛАНДАА ТУСГАСАН УУ? ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ГЭРЭЭС ЯАГААД ХЭДЭН ТЭРБУМААР МӨНГӨ ГАРААД БАЙГААГАА ТАЙЛАНДАА ТУСГАСАН УУ? ИРГЭДДЭЭ АЧАА ҮҮРҮҮЛЖ ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛСЭН БОЛГОНЫГ НЭГ ХУДАГТ ТҮГЖИЖ АРДЧИЛЛЫГ УСТГАХ ГЭЖ БАЙГААГАА БАС ТАЙЛАГНААЧ МАЛНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button