ДЭЛХИЙ

Бейонсе метроны цагийг уртасгахын тулд 100 мянган ам.доллар төлжээ

Өнгөрсөн ням гарагт дуучин Бейонсе Вашингтон хотод тоглолтоо хийсэн. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан уг тоглолт цагаасаа оройтож эхэлсэн нь байна. Улмаар үзэгчид сүүлчийн метроноосоо хоцроход хүрчээ.

Тоглолтыг зохион байгуулж буй багийнхан уг асуудлыг шийдвэрлэхээр Вашингтоны хотын тээвэрт метроны хуваарийг нэг цагаар уртасгах хүсэлтийг тавьсан байна. Дуучин Бейонсе 100.000 ам. доллар төлөн метроны цагийг уртасгаснаар тоглолтод нь ирсэн үзэгчид гэртээ харих боломжтой болжээ.

Тус хотын сүүлчийн метро 23 цаг 34 минутад хөдөлдөг ч  тэрхүү өдөр шөнийн 1 цаг болж хойшилсон байна.

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Суралцмаар юм байна
Суралцмаар юм байна

Нийгмийн хариуцлага гэж энэ л дээ., Үзэгчдэдээ хүндэтгэлтэй хандсан, үзэгчдээ хайрласан, сайхан сэтгэл байна.

Холбоотой мэдээ

Back to top button