Гадаад мэдээДЭЛХИЙ
Эквадорын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч толгойндоо буудуулж, амиа алджээ

Эквадор улсад удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгуулийн сурталчилгааны үеэр буудан хөнөөсөн хэрэг гарчээ.
Тус улсын үндэсний ассамблейн гишүүн Фернандо Виллависенсио лхагва гарагт хойд хэсгийн Кито хотод болсон арга хэмжээг орхиж явахдаа халдлагад өртсөн байна.
Түүний сонгуулийн кампанит ажлын багийн гишүүн орон нутгйин хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Виллависенсио машинд сууж байтал нэг хүн урагш гарч ирээд толгой руу нь буудсан" гэв.
Одоогийн ерөнхийлөгч Гильермо Лассо гэмт хэрэгтэн шйитгэлгүй үлдэхгүй гэдгийг тодотгосон юм. Гэрчүүдийн хэлснээр 59 настай нэр дэвшигчийг гурван удаа буудсан байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат энэ сарын 20-ны өдөр болох байв.
Н.АННА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголд бүгдийг нь буудсан ч хэн ч харамсахгүй