"Фүкүшимагийн усыг цутгаснаас хойш далайгаас цацраг идэвх илрээгүй байна"

Фүкүшимагийн хайлсан реакторыг хөргөхөд ашигласан усыг Японы засгийн газар цэвэршүүлж Номхон далай руу цутгаж эхэлсэн. Токиогийн цахилгаан эрчим хүчний компани пүрэв гарагаас эхлэн (2023.08.24) 17 хоногийн хугацаанд 7800 шоо метр усыгцутгах ажлыг эхлүүлсэн билээ. Тэд нийтдээ 1 сая тонн ус цутгана.
Тус компани цутгалтын ажил эхэлснээс хойш далайн уснаас дээж аван шинжилж үзэхэд тритигийн хэвийн бус хэмжээ илрээгүй байна. Шинжээчид цутгалт хийж буй далайн эргээс холгүй 10 газарт тритигийн түвшинг хянаж байгаа юм. Трити нь устөрөгчийн 3 атом масстай цацраг идэвхт изотоп билээ. Устөрөгчийн изотоп учраас тритийг уснаас цэвэршүүлж авах их хүндрэлтэй байдаг аж.
Цутгаж эхэлсэн усны литр тутам дахь цацраг идэвхийн хэмжээ нь 190 беккерель аж. ДЭМБ ундны усанд литр тутамд 10,000 беккерелиэс бага цацраг идэвх байж болно гэж үздэг байна. Беккерел нь цацраг идэвхийг хэмждэг нэгж. Тэгвэл Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн шинжилсэн дээж болгонд 10 беккерель хүрэхгүй цацраг идэвх хэмжигдсэн байна.
Эх сурвалж: Asahi Shimbun
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Hudlaa shuu japan usa tai huibildaan hiij ba dainiig sanhuujuuleh urantai usa dalaid hiih meregjilten pullitton dalaid 40 jil tsatsrag idbeht tuya tsatsruulna gej ba ene dalain amitan urgamald auyltsai getel horgui met tarhi ugaaj ba