ДЭЛХИЙ

Фүкүшимагийн ойролцоогоос барьсан загаснаас цацрагийн хордлого илэрсэнгүй

Япон улс Фүкүшимагийн реакторыг хөргөхдөө ашигласан усыг цэвэршүүлж, өнгөрсөн пүрэв гарагаас (2023.08.24) эхлэн Номхон далайд цутгаж эхэлсэн. Үүнийг БНХАУ-ын гадаад хэргийн яам хүчээр шүүмжилж Японыг хувиа хичээн, ашиг сонирхлоо бодож бусад хүмүүст хоёрдогчоор хохирол учруулна гэсэн байна.

Мөн БНХАУ-ын Засгийн газар Японоос далайн гаралтай бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ. Тэгвэл Японы загас агнуурын агентлаг Фүкүшимагийн ойролцоо барьсан загаснаас цацраг идэвхт тритигийн агууламж илрээгүй гэж мэдээлжээ. Тус агентлаг ирэх сарын турш өдөр бүр загас барьж хэмжилт хийн, үр дүнг нь албан ёсны веб сайтад нийтлэх юм.

Ус цутгалтын ажлыг явуулж буй Токиогийн цахилгаан эрчим хүчний компани Фүкүшимагийн ойролцоох далайн уснаас дээж авч, цацраг идэвхт трити байгаа эсэхийг шинжилжээ. Судлаачид цутгалт хийж буй далайн эргээс холгүй 10 газарт тритигийн түвшинг хянаж байгаа юм. Шинжилсэн дээж болгонд 10 беккерель хүрэхгүй цацраг идэвх хэмжигдсэн байна. ДЭМБ ундны усанд литр тутамд 10,000 беккерелиэс бага цацраг идэвх байж болно гэж үздэг аж.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button