Тэргэнцэртэй иргэн 20 хоногт 670 км замыг туулж, Улаанбаатарт ирлээ

Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй "Тэргэнцэртэй марафон" аялал эхлүүлсэн.
Тэд наймдугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгаас гарч, 20 хоногийн хугацаанд 670 км замыг тэргэнцэртэй туулан Улаанбаатар хотод өнөөдөр ирлээ.
Энэ арга хэмжээ нь нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангаж, нийтийн бие тамирыг залуу үе, олон түмэнд түгээн дэлгэрүүлэх, монгол хүний бие бялдар, сэтгэлзүйн тэвчээрийг харуулсан, бусад хүмүүст үлгэр дуурайлал болсон, шийдвэр гаргагчид, олон түмний анхаарлыг хөгжлийн бэрхшээлийн салбарын зүг хандуулж чадсан зэрэг олон талын ач холбогдолтой ажил болжээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДОРНОТЧУУД ЁСТОЙ МУНДАГ ШҮҮ АРМИД Ч ТЭР ХАР АРМИД Ч ТЭР ЗОВХИ НЬ ӨӨДӨӨ ААВЫН ХҮҮХДҮҮД ДОРНОТЫХ Л БАЙСАН.ОДОО ХАРИН ЖААХАН ЧАНАР НЬ МУУДЖЭЭ.ЭНЭ ЗАЛУУ ЁСТОЙ МУНДАГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЕРӨНХИЙ САЙД ИХ ХУРЛЫН ДАРГА ГУРАВ ТОСОХГҮЙ ЯАГААВ ТА НАРЫН ӨМНӨӨС ЭНЭ ХҮН ЭР ЗОРИГ ГАРГААД ИРЧИХЛЭЭ ХҮЛЭЭЖ АВААЧ ТА НАР ТЭР СЭРЭГЛЭН ГЕНЕРАЛ БОЛОРЧУЛУУН ХОЁРОО ТА ХОЁРЫН ТӨРИЙН ТҮШЭЭ ГЭЖ ЁСТОЙ АЦ ШҮҮ МУУГАА МЭДЭЭД НААД ДӨРВИЙГӨӨ ХҮЛЭЭЖ АВААЧ