Нийгэм мэдээ

Багш мэргэжлээр үнэгүй сурах оюутнуудаас дуу хөгжмийн авьяас шаардана

БШУЯ-нд "2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл" сэдвээр холбогдох бүх газар, хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.

Энэ үеэр БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир "Багш бэлтгэх бодлого буюу төрөөс төлбөрийг даах талаарх мэдээлэл өгье. Босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил хэмжээнд тогтооно. Өөрөөр хэлбэл хувийн болон төрийн сургуулиуд ялгаатай биш, ижил байх юм. Босго оноог өөрчлөхгүй буюу 480 ба цаашид түүнээс ахиулах болно. Багш боловсролын шинэчлэл гурван тулгуурт бодлогыг гаргасан ба ерөнхий сайд нэгийг нь зарласан. Гарааны багш ямар мэдлэгтэй, хандлага, төлөвшилтэй байхыг тодорхой болгосон. Мөн,

  • багшийн стандартыг шинэчлэн батлах,
  • багш бэлтгэх тогтолцооны схемийг шинэчлэх,
  • багш бэлтгэх үйл ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг шинэчлэх,
  • багшийн эрэлтэд суурилсан элсэлтийн хяналтыг тогтоох аргачлал боловсруулах,
  • сургалтын хөтөлбөрийг шинэчлэх,
  • үнэлгээний тогтолцоог шинэ шатанд гаргах ажлуудыг тус тус хийнэ.

Багш мэргэжлээр сурах оюутны төлбөрийг хөнгөлөх болсныг сошиал орчинд их бичиж байна. Мэдээж өндөр шалгуур тавина. Багшийн ангид элсэх босго оноог нэмэгдүүлэх шаардлагатай. Тэтгэлэгтэй сурах оюутанд буюу дуу, хөгжим, урлагийн авьяас шаардахаас бусад элсэгчдэд 500 оноог шаардаж, чанартай боловсон хүчин бэлтгэж чадна. Төрөөс төлбөрийг төлөх тохиолдолд голч оноог харгалзан цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Төрийн мөнгөөр сураад багшаараа ажиллах шаардлагыг тавина" гэлээ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

500 оноо бол дундаж оноо шүү дээ. Үнэхээр чанартай мэдлэг боловсролтой багш нарыг сургалтын төлбөргүй бэлтгэе гэж байгаа бол багшийн мэргэжлээр суралцагсдын босго оноог 650-700 болгох хэрэгтэй.

Зочин
Зочин

заавал нэг нээнтэгтэй байхымаа. дуу хөгжмийн авьяасгүй бол багшлахгүй юу

Зочин
Зочин

500 оноо гэдэг бол дунд дүн буюу өнөөгийн "С" үнэлгээтэй дүйцэх оноо юм. Багшийн сургуульд орохдоо ЭЕШ-таа дунд дүнтэй өгөөд тэгээд дунд дүнтэй сураад төгссөн багшаас сайн мэдлэг боловсролтой шавь гарахгүй. Багштайгаа адилхан дундчууд л болно. Тэгээд боловсролын салбар сэхээний тасагтаа хэвээр үлдэнэ.

Холбоотой мэдээ

Back to top button