Гадаад мэдээДЭЛХИЙ
Пап Францис сүсэгтнүүдийг айлчлалынх нь төлөө залбирахыг хүсжээ

Ромын Пап лам Францис пүрэв гарагт /2023.08.31/ Монголыг зорин мордсон билээ. Тэрбээр замын жолоондоо гарахын өмнө, лхагва гарагт /2023.08.31/ сүсэгтнүүдийг айлчлалынх нь төлөө залбирахыг хүссэн байна.

Тэрбээр Ватикан хотод цугларсан шашинтнуудын өмнө үг хэлэхдээ “Маргааш үдээс хойш би Ази тивийг зорьж, Монгол дахь ахан дүүстэйгээ уулзана. Та бүхэн залбиран, энэ аяны турш надтай хамт байхыг хүсэж байна” гэж хэлсэн аж.
Пап лам өнөөдөр Улаанбаатар хотод газардана. Түүний энэ удаагийн айлчлал нь Ромын Пап лам Францис гадаадад хийсэн 43 дахь төлөөлөгчийн аян, мөн Папын айлчилсан 61 дэх улс болох юм.
Эх сурвалж: Vatican News








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тавтай морилоорой, Эх дэлхий энх амгалан байг