Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден: Ши Жиньпин “Их 20”-ийн уулзалтад оролцохгүйд сэтгэл дундуур байна

Ирэх бямба гарагаас (2023.09.09) эхлэн “Их 20”-ийн гишүүн орнууд Энэтхэг улсад дээд хэмжээний уулзалтаа хийнэ. Тус уулзалтад БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин оролцохгүй байх магадлал өндөр гэж эх сурвалжууд мэдээлээд буй. Түүний оронд БНХАУ-ыг “Их 20”-д Ерөнхий сайд Ли Цян төлөөлж магадгүй юм.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ням гарагт (2023.09.03) Ши дээд хэмжээний уулзалтад оролцохгүйд сэтгэл дундуур байна гэж хэлжээ. Тэрбээр Делавэр мужийн Рехобот арал дээр байхдаа “Би сэтгэл дундуур байна, гэхдээ түүнтэй уулзана” гэж сэтгүүлчдэд хэлсэн аж. Байден 9-р сарын 7-ноос 10-ны хооронд Энэтхэгт айлчилж, үүний дараа Вьетнамыг зорино.

Сэтгүүлчид түүнээс айлчлалынх нь талаар асуухад Байден “Айлчлалыг хүсэн хүлээж байна. Би хамтын ажиллагаандаа бага зэрэг зохицуулалт нэмнэ. Миний бодлоор тэд (Энэтхэг, Вьетнам)хоёулаа АНУ-тай илүү ойр дотно харилцаатай байхыг хүсэж байгаа, энэ нь бидний хувьд их тустай зүйл” гэж хариулжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button