Нийгэм мэдээ

Дархан-Уул аймгийн цагдаа: 23 настай Н-ийг сэтгэцийн өөрчлөлттэй эсэхийг шалгаж байна

Цахим орчинд нэгэн эмэгтэй бусдын хүүхдийг зөвшөөрөлгүй дагуулж явсан гэх мэдээлэл түгсэн. Зарим цахим хэрэглэгч түүний хоёр ихэр хүүхэд нь эндсэний улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон гэж бичиж байгаа юм.

Тэгвэл энэ агуулгаарх дуудлага мэдээлэл анх есдүгээр сарын 2-ны 19.29 минутад Дархан-Уул аймгийн дархан сумын цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар Дархан сумын Цагдаагийн газрын холбогдох ажилтнаас тодруулахад,

“Саатуулагдан шалгагдаж байгаа  23 настай иргэн “Н” сэтгэцийн өөрчлөлтэй эсэх шалгагдаж байгаа ба ямар шалтгааны улмаас хүүхэд хулгайлах гэж оролдсоныг тогтоосны дараа ямар хариуцлага тооцох нь тодорхой болно” гэсэн мэдээлэл өглөө.

Одоогоор уг эмэгтэйг саатуулан шалгаж байгаа бөгөөд Цагдаагийн байгууллагаас хувийн байдалтай нь холбоотой мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа юм.Шалгагдаж буй эмэгтэй нь Дархан-Уул аймагт амьдардаг нэгэн юм.

А.УУГАНБОЛОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одооноос хүүхдэд туслахаа больё доо. Намайг гадаадад байхад хүүхэд өөрөө дэлгүүрт байгаа олон хүнээс намайг сонгоод над ру хараад ээж ээ гээд уйлагнаад дагадаг. Гайхаад дэргэд нь гадаадын надаас өөр туслах хүн байна у гээд харахаар зөндөе, бүр дэргэд нь гадаад эмээ байхад хүүхэд нутгийн хүмүүстээ ханддаггүй намайг дагадаг. Хулгайд сэрдэгдэхгүйн тулд хүүхдээс зориуд хол зайтай зогсохоор араас тугал шиг дагаад уйлагнаад явдаг. Аргагүйн эрхэнд хүн их холхидог хэсэг рүү нь гаргуулж зогсоогоод одоо ээжийгээ хар даа гэж байгаад л олоод өгчихдөг. Яагаад надад ханддагийг ойлгодоггүй. Настай гадаад эмээ нар бас их хандаж гэртээ хүргүүлдэг. ЗАйрмаг авч идээрэй гээд мөнгө сравайдаг, авдаггүй байсан.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Сайхан чаажээндаа. Өмбүүүүү. Хаха

Зочин
Зочин

Хэрэв 2 ихэр нялх хүүхдээ алдсан бол сэтгэл гуралд орсон байж болно. Хүүхдээ алдаагүй эмэгтэйчүүд хүртэл төрсний дараах сэтгэл гутралд ордог.

Зочин
Зочин

Setgetsiin oorchilttei bsan hund eruul gej baahan yal tohoj jinhen garuud ni ard uldeh ayul bolohiig uguisgehgui

ИргэнИргэнИргэниргэн
ИргэнИргэнИргэниргэн

2 хүүхдээ алдсан бол хөөрхий хүүхдийг өхөөрдөөл бз түүнд нь хүүхэд хулгаалах нь гээд шуугайн дэгдээгээд өөрт нь хүүхэд бодогдоо бз

Зочин
Зочин

zailuul hetsuu bga bai da eh hun bolson hoino

Зочин
Зочин

2 нялх хүүхдээ алдсан гж хэн мэдээд тараагаад бгн ямар их мэддэг юм хамтрагч новшнууд нь биш биздээ бичлэг дэр бол шүүхдье бичлэгээ боль нтр гд тэнэг хүнээс гархааргүй үгнүүд гараад жүжээд бсандаа баригдуунгт бантсандаа сэтгэц юмтай болж жүжсэнүү цагдаа нараа их том хэргийн үзүүрээс авсан бол тавихгүй гдг биздээ ард нь хүүхдийн наймаачид том сүлжээ ч бэ магадгүй

Холбоотой мэдээ

Back to top button