Нийгэм мэдээ
Оюутнууд картаа дараах 8 байршилд идэвхжүүлж, 44 удаа үнэгүй зорчино
Оюутнуудын нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчих цахим картны тоог 44 болгож буй байршлуудын мэдээллийг хүргэж байна.
Их дээд сургуулиудын оюутнууд одоо хүчинтэй ашиглагдаж буй цахим картаа доорх байршилд идэвхжүүлэлт хийж буй төхөөрөмжид уншуулснаар нийтийн тээвэрт сард 44 удаа хөнгөлөлттэй зорчих юм.
Нийтийн тээврийн цахим карт идэвхжүүлэх явуулын цэгүүд ажлын өдрүүдэд 09:00–18:00 цагийн хооронд ажиллах аж. Оюутнууд дараах байршилд буй төхөөрөмжид сургууль харгалзахгүйгээр идэвхжүүлэлт хийх боломжтойг Улаанбаатар смарт картаас мэдээллээ.
БАЙРШИЛ:
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /Төв байрны 1 давхарт/
- Монгол Улсын их сургууль /хоёрдугаар байрны ард байрлах Багш хөгжлийн төвийн 5 давхарт/
- Этүгэн их сургууль /нэгдүгээр байрны 1 давхарт/
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль /Төв байрны 1 давхарт/
- Их засаг олон улсын их сургууль /Баруун, 21-р хорооллын баруун талд байрлах ИЗОУИС-ийн 2 давхарт/
- Их засаг олон улсын их сургууль /Зүүн, ИЗОУИС-ийн төв есөн давхар байрны 1 давхарт/
- Мандах их сургууль /3 давхарт/
- Хүмүүнлэгийн ухааны их сургууль /1 давхарт/
Жич: МҮИС энэ сарын 6-наас, ХААИС-ийнх энэ сарын 11-15-нд ажиллах юм байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.