Нийгэм мэдээ

Хууль: Нохой нь хүн хазвал иргэнийг 5.4 саяар торгож, нийтэд тустай ажил хийлгэнэ

Иргэд гэрийн тэжээвэр амьтнаа хамгаалалтгүй байлгасны улмаас орчиндоо аюул учруулж, хүний эрүүл мэндэд хохирол учруулбал эрүүгийн хуулиар дараах хариуцлагыг хүлээнэ.

Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйл: Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах

1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нохойгоо уяж, харж чадахгүй хүмүүс нохойгоор яахав дээ. Иргэдийг эрсдэлд оруулсан нохойны эзэнд том хариуцлага хэрэгтэй. Золбин ноходыг даруй устгах хэрэгтэй. Нохойгоо сул тавьж гадуур явуулдаг айлуудын нохойг шууд устгах хэрэгтэй

Үл таалагч
Үл таалагч

Хохирсон иргэний эрүүл мэндийн төлбөрийг нөхөн төлүүлэх хэрэгтэй. Ийм тийм хуультай гэчихээд түүнийгээ хэрэгжүүлдэггүй тийм хуулиар яах юм бэ? Аймаг, сумын засаг захиргаа хуулиа хэрэгжүүлдэггүй юм бол тэр хууль шүүх нь хуулийн заалтаа хэрэгжүүлээч. Хэрхэн хэрэгжүүлдгийг хармаар бна. Эрдэнэт хүмүүнийг төр нь хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ? Үндсэн хуулиа хэрэгжүүлж биелүүлэхийг шаардах эрхтэй.

Зочин
Зочин

Ял өгөө

Холбоотой мэдээ

Back to top button