Нийгэм мэдээ

Степп Арена “Ачит Ихт” ХХК-д нэрших эрх олголоо

“Степп Арена” нэршүүлэх эрхээ өгсөн анхны компани боллоо.

Дэлхийн улс орнуудад нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа явуулдаг спорт цогцолборууд нэр хүндтэй бизнесийн компаниудад байгууламжийнхаа нэрийг тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу түрээслүүлэх практик бий.

Энэ нь олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаануудаар дамжуулан компанийн нийгмийн хариуцлагаа өргөжүүлэхээс гадна зар сурталчилгаа хийж дэмждэг гэсэн үг.

Тухайлбал, АНУ-д Bank of America, PNC Bank, Rio Tinto, Toyota зэрэг компаниуд тухайн улсынхаа хамгийн том арена, спорт цогцолборуудын нэрших эрхийг эдэлдэг бол Японд Nissan Yokohama, Германд Allianz Arena, Австралид Marvel зэрэг томоохон компаниуд олон үйлдэлт аренагаа дэмжин ажиллаж байна.

Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, урлаг, соёл, спортын төрөлжсөн тэмцээн уралдаан, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж буй олон улсын стандартыг хангасан “Степпе Арена” буюу Мөсөн өргөө нь бизнесийн нэр хүндтэй компаниудад нэршүүлэх олгох судалгаа хийж, хэд хэдэн газартай хэлцэл хийсний эцэст “Ачит Ихт” ХХК-д нэрших эрх олголоо.

Ингэснээр тус компани “@AIC Steppe Arena” гэх нэрших эрхийг 3 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулсан нь дээрх практикийг Монголд нэвтрүүлсэн анхны тохиолдол боллоо.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin

Угаасаа Ачит их ХХК-ийн цагаан хөрөнгө оруулсан гээ биз дээ

Болд
Болд

Эрдэнэтийн овоолгыг идэж байгаа этгээдүүд шдээ.

Холбоотой мэдээ

Back to top button