Зэвсгээр айлгаж, дээрэм хийдэг бүлгийг шүүх хурал 19-нд болно

"Ука" хочит Л.Алтанхуяг, "Хулнаа" хочит Б.Хулансамбуу нь "Цэнгэл" хочит Б.Батцэнгэл, "Уугаа" хочит Б.Ууганзаяа гэх залуус Э.Сумъяажаргал гэх эмэгтэйн захиалгаар иргэн “Б”-г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд аваачиж, улмаар эд хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардсан ноцтой хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэлсэн.
Тэгвэл тус этгээдүүдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ баасан гарагт /2023.09.08/ боллоо.
Нийслэлийн Прокурорын газраас Л.Алтанхуяг тэргүүтэй нэр бүхий 16 яллагдагчид холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн бөгөөд, хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан "..хэргийг прокурорт буцаалгах, нэмэлт ажиллагаа хийлгэх..." хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзсан байна.
Улмаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг энэ сарын буюу есдүгээр сарын 19-ний өдөр товлолоо. Шүүх хуралдааныг болтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокуророос дээрх хэрэгт холбоотойгоор 16 этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн
- 17.6 дугаар зүйл /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/ 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан зохион байгуулалттай гэмт бүлээг үйлдсэн бол 5-12 хүртэлх жилийн хугацаагаар
- 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/ 2 /бүлэглэх/, 2.10 дахь хэсэг хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар
- 20.3-1 Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн бол 2-8 хүртэлх жилийн хугацаагаар
- 20.3-2 Зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн бол 1-5 хүртэлх жилийн хугацаагаар
- 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/-йн 2.4-д зааснаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол 2-8 хүртэлх жилийн хрих ялаар шийтгэнэ гэх заалтуудыг тус тус үндэслэж ялласан байна.
Хэргийн талаарх мэдээллийг ЭНД дарж уншаарай.
А.ДАВАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За сайн харж авлаа. Наадуул чинь мөдхөн л гараад ирнэ, гэмт үйлдлээ давтана. Ингэж л зургыг нь ил тавих нь ёстой зөв.
тэнэгүүд ардуудтай нийлээд акулуудын хөрөнгийг хураахгүй яав д.Зайсангийн амуудыг ээлжлээд дээрэмдсэн бол ард түмэн хамгаалах байсан шд.
Өө за амьд явахад хэцүү болжээ
Төрийн хулгайчуудаа хэзээ эдэнтэй адил ял зэмийг нь эдлүүлдэг болох вэ.Төрийн хулгайчуудын улс оронд учруулсан хохирол энэ нөхдүүдийхийг бодвол хэдэн их наядаар яригдана.
Kino baga uz ????
zurag tavisan ni yamai daa
Balmad etgeeduuded hatuu arga hemjee av
Ялыг нь үзвэл бүх насаар л юм байна мафи болсон эзнийг шоронд хатаа