НИЙГЭМНийгэм мэдээ

"Улаанбаатар БҮК" компани Монголд анх удаа суман шилжүүлгийн төмөр бетон дэрийг үйлдвэрлэлээ

"Улаанбаатар БҮК" ХК төмөр замын суман шилжүүлгийн төмөр бетон дэрийг дотооддоо анх удаа үйлдвэрлэж эхэлсэн байна.

Тус компани нь төмөр замын суман шилжүүлэх хэсгийн төмөр бетон дэр үйлдвэрлэх шугам шинээр нэвтрүүлж байна. Эхний ээлжинд гурван төрлийн суман шилжүүлгийн төмөр бетон дэрийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар Р65 зам төмөрт тохирох 1/11 төрлийн суман шилжүүлгийн төмөр бетон дэр шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

Энэ талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Х.Золжаргал "Өмнө нь төмөр замд модон дэр ашигладаг байсан. Харин одоо бетон дэр ашиглах боломжтой боллоо. Ингэснээр ашиглалтын хугацаа 10 дахин нэмэгдэх юм. Тодруулбал, бетон дэр бүхий суман шилжүүлгийг 50 жилийн турш ашиглах боломжтой болж байна" гэв.

Суман шилжүүлгийн хэсгийн бетон дэр үйлдвэрлэх шугамны урт нь 40 метр урттайг гурван эгнээ бөгөөд нийт 120 метр ажээ.

Үйлдврэлэх хүчин чадлын хувьд 1/11 төрлийн суман шилжүүлгийн төмөр бетон дэрийг дөрвөн өдөрт нэг иж бүрдэл үйлдвэрлэх хүчин чадалтай. 1/9 төрлийн суман шилжүүлгийн төмөр бетон дэрийг гурван өдөрт нэг иж бүрдлээр үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

"Улаанбаатар БҮК" ХК төмөр зам нь дараах төслүүдэд оролцож байжээ. Үүнд,

  • Нефть боловсруулах үйлдвэрийн 27.5км төмөр замын бетон дэр
  • Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 416км төмөр замын төслийн бетон дэрний 58 хувийг буюу 262 км төмөр замд орох төмөр бетон дэрийг
  • Зүүнбаян Ханги чиглэлийн 226.5км төмөр замын төслийн бетон дэрний 75 хувийг буюу 170км төмөр замд орох төмөр бетон дэрийг УБТЗ ХНН-ийн зам засвар шинэчлэлтийн төселд 25 мянган ширхэг төмөр бетон дэр нийлүүлсэн.

Улаанбаатар БҮК ХК нь анх 1984 онд "Байшин Үйлдвэрлэх Комбинат" нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр үүсгэн байгуулагдаж, 1998 он хувьчлагдаж өнөөдөр Монгол Улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болон үйл ажиллагаагаа явуулж байна. 2006 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа шинэчлэн хөгжүүлэх зорилт тавьж хэрэгжүүлснээр өнөөдөр барилгын салбараас гадна зам тээвэр, дэд бүтцийн салбарын бүтээн байгуулалтад өндөр. технологи шаардсан нарийн хийц загварын бүтээгдэхүүнээр хангах бүрэн бололцоотой болжээ.

Түүнчлэн төмөр замын доод бүтцэд ашиглах дугуй болон дөрвөлжин төмөр бетон хоолой хашааны шон, гүүрний дам нуруу зэргийг үйлдвэрлэж нийлүүлдэг байна.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button