НИЙГЭМНийгэм мэдээ

Хөвсгөлд сураггүй алга болсон иргэнийг Дархан-Уулаас эсэн мэнд олжээ

Хөвсгөл аймагт сураггүй алга болсон иргэнийг Дархан-Уул аймгаа эсэн мэнд олсон байна.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах 7 дугаар багийн Сантын 4 дүгээр гудамжаас өчигдөр буюу есдүгээр сарын 4-ний өдрийн 09.00 цагт иргэн Э нь өөрийн охин Ш-ын гэрээс гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 21.15 цагт тус аймгийн ОБГ хүлээн авсан байна.

Улмаар аймгийн ОБГ-ын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамтаар есдүгээр 14-ний өдрийн 21.45 цагаас есдүгээр 15-ны өдрийн 00.40 цаг хүртэл эрэн хайсан байна.

Сураггүй болсон гэх Э нь Дархан-Уул аймгийн харьяат иргэн харьяат бөгөөд 60 настай аж. Түүнийг Бумбатын уулын баруун, зүүн талаар гурван км газар явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй ажээ.

Тухайн иргэн нь өнөөдөр буюу есдүгээр 15-ны өдрийн 07.45 цагт Дархан-Уул аймагт эсэн мэнд ирсэн тухай ар гэрийнх нь мэдээлсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Баагий
Баагий
2023-09-15 18:27

Ийм тэнэгүүдээр эрэн хайсан ажлын зардлыг төлүзлж байх нь зөв.

Зочин
Зочин
2023-09-15 22:04

Гарсан зардлыг төлжүүлж улсыг хохиролгүй болгох.нэхэмжлэг өг.

Зочин
Зочин
2023-09-15 22:35
Reply to  Зочин

Улсын мөнгө угаасаа ийм л юманд зориулагдах ёстойшт.

Сайра
Сайра
2023-09-16 09:13

Явлаа гэдгээ хэлэхгүй дээ. Хүний өөрийн түмэн хүнд бөөн ажил удаад ????????????

Зочин
Зочин
2023-09-16 10:36

Яахаараа ийм тэнэг байдаг байна аа. Үр хүүхэд гэр орондоо хэлээд явж болдоггүй юм уу.гарсан зард�##� мөнгийг төлүүлж бай.хичнээн хүний цаг үрж ауил удсан юмнуудаас зардлыг гаргуул тэгж байж л болино.

Зочин
Зочин
2023-09-17 00:16

Бөөн ажил удсан тэнэмэл хэнэггүй оркууд их байнаа

Холбоотой мэдээ

Back to top button