НИЙГЭМНийгэм мэдээ

Дорноговьд дуудлага худалдаагаар хамгийн том тарвас 75 мянгад хүрчээ

"Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа Дорноговь аймагт энэ сарын 11-12-нд Сайншанд хотод болжээ.

Улмаар үзэсгэлэн худалдааны үеэр хамгийн том тарвасыг нээлттэй дуудлага худалдаанд оруулсан байна. Дуудлага худалдаанд оруулсан тарвас нь 19 кг жинтэй юм. Харин дуудлага худалдаанд оруулахад 75 мянган төгрөгийн үнэ хүрсэн байна.

"Шинэ хөдөө" төслийн хүрээнд тариаланчдын тариалсан ургацыг ийн "Намрын ногоон өдрүүд"-ээр худалдаалж байгаа билээ.

БНСУ-д үйлдвэрлэсэн хүлэмж, тармуур, комбайн, 20 трактор, усны нөөцийн сав зэргийг сумдын хүнсний ногоо эрхлэгч, болон компани аж ахуйн нэгжүүдэд олгожээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button