НИЙГЭМНийгэм мэдээ

18 настай эмэгтэй дээвэр дээр хөлөө унжуулан сууж байсныг буулгав

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны "Алтай" хотхоны байрны дээвэр дээр сууж байсан 18 настай эмэгтэйг буулгажээ.

Тодруулбал, тус хотхоны байрны дээвэр дээр өсвөр насны эмэгтэй хүүхэд хөлөө унжуулаад сууж байна гэх дуудлагыг өнөөдрийн 00.36 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Улмаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 0.3 км замыг туулан 00.43 цагт очиход Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны 21 дүгээр байрны оршин суугч, иргэн Э нь тус байрны 17 давхрын дээвэр дээр хөлөө унжуулан сууж байсан аж.

Аврах ангийн алба хаагчид олс, хийлдэг гудас ашиглан буулгаж, Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэж өгсөн байна.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button