Нийгэм мэдээ

Улаанбаатарт бороо орохгүй, 15 хэм дулаан

Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд, маргааш нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 23-ны 20 цагаас 09-р сарын 24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, ТэрэлжХэрлэн голын хөндийгөөр   -3...+2 градус, Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Халх голын хөндийгөөр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +4...+9 градус, Увс нуурын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр +7...+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруунаас  секундэд 5-10 метр. Шөнөдөө +3…+5 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо  орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button