Нийгэм мэдээ

Түймэрт төөрсөн хоёр бамбарууш Булганд өвөлжихөөр боллоо

Өнгөрсөн хавар гарсан их түймрийн үеэр эхээсээ салсан хоёр бамбаруушийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг дэвсгэрт Зэд Хантай бүтээлийн нурууны дархан цаазат газар тэжээж буй.

Тус газраас Зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэг, БОАЖЯ руу бичлэгийг нь илгээж байгальд буцаан тавих хүсэлт хүргүүлсэн боловч биеэ дааж амьдрахад боломжгүй байна гэж үзжээ.

Тиймээс Дондог, Дулам нэртэй бамбаруушууд Хантай багтаа өвөлжихээр болж, байгальд тавих хүртэлх тэжээлийн зардлыг БОАЖЯ хариуцахааар боллоо.

Хоёр бамбарууш 2023 оны 4 дүгээр сарын 25-нд гарсан түймрийн улмаас эхээсээ төөрч, ийн иргэдийн асран хамгаалалтад шилжсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bibi
Bibi
2023-09-24 11:04

Het turanhai bas bohir hashsan bn. Hool tejeel ugch tsever bailgamaar bn

Зочин
Зочин
2023-09-24 11:47

Хүнээс үнэтэй амьтан даа

Холбоотой мэдээ

Back to top button