Нийгэм мэдээ
Увсын Тэс суманд 3,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймаг, Тэс сумын 1 дүгээр багийн “Дунд бух” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойш зүгт 213 км, сумын төвөөс баруун зүгт 41 км, Ө-50°34’12.0″, У-93°03’36.0″/ 09.25-ны өдрийн 01:22:07 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн.
Газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 01:29 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.