Нийгэм мэдээ

Өвөрмонголын 12 аймгийн үйлдвэрлэгчид Улаанбаатар хотноо үзэсгэлэн дэлгэлээ

"Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн - 2023" энэ сарын 25-27-ныг хүртэл олон нийтэд дэлгэгдэж байна. Үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2023.09.25/ UG Arena төвд боллоо.

Нүүдлийн хэв шинжээс суурин иргэншилд хүрсэн үүх түүхээ хүүрнэх мэт бараа бүтээгдэхүүнүүдээ өрж тавьсан нь нүдэнд өртөхүйц байлаа. Уг үзэсгэлэн худалдаа тав дахь жилдээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа аж.

Уг үзэсгэлэн худалдаагаар ӨМӨЗО-ы 12 аймгийн үйлдвэрлэгчид 100 орчим бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Уг арга хэмжээг БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны ӨМӨЗО-ы салбар хороо болон МҮХАҮТ, Монгол Хятадын Худалдааг дэмжих холбоо, хамтран зохион байгуулжээ.

Үзэсгэлэнгийн хүрээнд:

  • Техник технологи
  • Автомашин механизм
  • Сэлбэг хэрэгсэл
  • Барилгын материал
  • Эрчим хүч
  • Хүнсний органик бүтээгдэхүүн болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд олны хүртээл болсон байна.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button