Улс төрийн мэдээ

Гадаадын банк оруулж ирэх асуудал намрын чуулганаар хөндөгдөнө

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлээд байна.

Харин тус төсөлд гадаадын банкны салбарыг Монголд оруулж ирэх, үүний тулд холбогдох хууль эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх агуулга багтсан нь анхаарал татаж байна.

Мөн 2024 онд инфляцыг нэг оронтой тоонд, тэр дундаа 6 хувьд барих зорилт дэвшүүлсэн байна.

Өнөөгийн хуулиар гадаадын банкнууд Монголд салбараа нээх боломжтой. Банкны тухай хуулийг өөрчлөхөд эрх зүйн зохицуулалтыг хуучнаасаа илүү нээлттэй болгож өгсөн гэж харагддаг. Гэхдээ гадаадын банканд тавигдах нэмэлт шаардлагыг Монголбанкны журмаар тогтооно гэсэн заалт бий.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хараахан бүрэн эхээр нь байршуулаагүй байна.

Ямартай ч 2024 оны улсын төсвийг хэлэлцэхийн өмнө тус төсөл УИХ-ын чуулганаар орно. Энэ үеэр гадаадын банкны салбарыг Монголд нээх эрх зүйн зохицуулалтын тухай сэдэв олны анхааралд өртөх нь.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button