ЭДИЙН ЗАСАГ

Оюутолгойн хоёр дахь босоо амны бүтээн байгуулалтын ажил дуусчээ

Оюутолгойн ордын гүний уурхайгаас олборлолт явуулах хоёр дахь босоо ам буюу Shaft 2-ын барилгын ажил дуусч, ашиглалтад оруулахад бэлэн болсон байна. Шинэ ам ашиглалтад орсноор уурхайн олборлолтын хүчин чадал нэмэгдэж, бүтээмж өсөх юм.

Шинээр баригдсан аманд 300 хүн тээвэрлэх чадалтай өргөгч, 60 тоннын даацтай ачааны өргөгч байрлуулсан бөгөөд өдөрт 35 000 тонн хүдрийг газрын гадарга руу зөөвөрлөх хүчин чадалтай ажээ.

“Turquoise Hill”-ийн гүйцэтгэх захирал Ульф Келлман компанийн албан ёсны цахим хуудаст оруулсэн мэдээлэлд “ Бүтээн байгуулалтын ажилд монгол инженер, ажилчид голлох үүрэгтэй оролцлоо” хэмээн онцлон дурджээ.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button