УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Гүндалайн эхнэрийн "Ард түмнээ хайрлая нам"-ыг бүртгүүлэх хүсэлтээс татгалзжээ

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны есдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаас намын бүртгэлтэй холбоотой дараах  өргөдлүүдийг буцааж шийдвэрлэв.

“Тэнгэрийн эрин сэргэн мандалт нам үүсгэн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх”-ээр ирүүлсэн өргөдөлд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.7, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.5.5, 3.6-д заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй байна.  Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 04/1933 дугаар албан бичигт дурдсан зөрчил арилаагүй тул өргөдлийг буцааж албан бичгээр хариу өгөхөөр шийдвэрлэв.

Ард түмнээ хайрлая намын дарга Л.Аззаяагаас ирүүлсэн “намын оноосон нэр болон дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх” өргөдлийг хуралдаанаар дахин хэлэлцээд өргөдөлд хавсаргасан баримт нь бүрдэл дутуу байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хэзээч хэнийг ч хайрлахгүй шуналаас өөрийг мэдэхгүй хүмүүс ингэж уянгалаад бгаа нь инээдтэй ичмээр сонсогддог юм бна

Back to top button