Нийгэм мэдээ

Мансуурах бодис хэрэглээд шийтгүүлсэн 70 иргэний наймаас нь дахин илэрчээ

Нийслэлийн прокурорын газраас Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар,  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран шүүхээс мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон 70 орчим иргэнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ.

Сургалтаар мансууруулах бодисын хор уршиг, сэтгэцэд учруулах сөрөг нөлөө болон холбогдох хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээллийг өгч, сонирхсон асуултад нь хариулт өглөө. Мөн үеэр шүүхээс тогтоосон хязгаарлалтын хэрэгжилтийг шалгаж,  сургалтад оролцогчдоос шинжилгээ авахад 8 хүний биеэс сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн.

Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Тиймээс сэтгэцэд нөлөөт бодис биеэс нь илэрсэн иргэдийг шалгуулахаар холбогдох албан тушаалтанд шилжүүллээ.

Эх сурвалж: УЕПГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button