Нийгэм мэдээ

Урд шөнө 577 хүн согтуурсан үедээ автомашин жолооджээ

Тээврийн Цагдаагийн Албанаас энэ оны есдүгээр сарын 29-ний 22:00 цагаас 30-ны 08:00 цагийн хооронд нийслэл болон орон нутгийн авто замд хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Уусан бол бүү жолоод" хяналт шалгалтын арга хэмжээг зохион байгуулжээ.

Хяналт шалгалтаар:

  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 577,
  • Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 240,
  • Эрэн сурвалжлагдаж байсан 39 хүн,
  • Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл 21 зэрэг нийт 3,868 зөрчлийг тус тус илрүүлж ажилласан байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Тээврийн Цагдаагийн Алба

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Sanchirmaa
Sanchirmaa

Архи уусан жолооч, хурд хэтрүүлж хүний эрүүл мэн амь насыг хохироосон хүнийг хатуу шиитгэ л дээ хохиролыг ядаж албадан төлүүлж бай л даа хохирогч сүүлдээ тэр хүнээ ч олохгүй залхаад хохирч байна шүү дээ хүн алчихаад аваарын хэрэг гээд л өнгөрч бна ш дээ

Зочин
Зочин

СОГТУУ ГАЛЗУУ ТӨРТЭЙ ИРГЭД АРГАГҮЙШТ ЭРҮҮЛ БУС ШИЙДВЭР ГАРГАНА ШҮҮХ ХУУЛИАР ЭНЭ ЗАСАГ ТӨР ҮНЭХЭЭР ТОГЛОЖ БАЙНАШТ ИРГЭДЭЭ СОГТУУГАР БҮҮ ЯВАА ЭНЭ ТӨР БОЛ УЛНЫХАНЫГ ШУУД Л АЛЧИХДАГ ТӨР

Холбоотой мэдээ

Back to top button