Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ: АНУ Хятадын худал мэдээнээс сэрэмжлүүлж байгаа нь өөрөө худал мэдээлэл

АНУ-ын Төрийн департамент өнгөрсөн пүрэв гарагт /2023.09.28/ гаргасан тайландаа БНХАУ-ын засгийн газрыг худал мэдээлэл тараах ажлынхаа цар хүрээг тэлж байна хэмээн буруутгажээ.

Төрийн департамент Хятадын засгийн газрыг мэдээлэлд хяналт тавих ажлаа өргөжүүлж, улс дотроо болон дэлхий даяар цахим авторитаризмыг сурталчлах суртал ухуулга, ташаа мэдээлэл түгээж байна гэсэн юм.

Тэгвэл үүний эсрэг Бээжин дэх Хятадын Гадаад хэргийн яам бямба гарагт /2023.09.30/ мэдэгдэл хийхдээ Төрийн департаментын тайлан нь өөрөө ташаа мэдээлэл хэмээжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ “Энэ тайланг нийтэлсэн АНУ-ын Төрийн департаментын холбогдох төв нь суртал ухуулга хийдэг худал мэдээллийн эх сурвалж, танин мэдэхүйн дайн хийдэг удирдлагын газар” гэсэн байна.

Тус яам Ирак болон Сири дэх дайн мөн Шинжаанд хүний эрх зөрчигдөж байгаа талаарх АНУ-ын тайланг дурдаж АНУ-ыг бүхэлдээ худал хуурмагийн эзэнт гүрэн гэсэн юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button