Гадаад мэдээДЭЛХИЙ

Сейшелийн сөрөг хүчний удирдагчийг илбээр хараал хийсэн гэж буруутгажээ

Сейшел улсын шүүх сөрөг хүчний удирдагч Патрик Хермини мөн 7 өөр хүнийг илбэ ашиглан хараал хийсэн хэрэгт буруутай гэж үзжээ. Цагдаа нар мэдээлснээр энэ хэрэг нь Махэ арлын оршуулгын газраас булшнаас нь ухаж гарган ирсэн хоёр цогцос олдсонтой холбоотой аж.

Хермини шүүхийн гэм буруутай гэж үзсэн дүгнэлтийг өөрийнх нь нэр хүндэд халдах гэсэн улс төрийн шоу гэжээ. Тэрбээр 2025 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд Сейшелийн нэгдсэн намын нэрийн дор өрсөлдөх төлөвлөгөөтэй байгаа юм.

Даваа гарагт /2023.10.02/ эрүүгийн анхан шатны шүүх түүнийг болон зургаан өөр хүнийг 30 мянган Сейшел рупийн (2100 ам.доллар) барьцаагаар сулласан аж. Харин өөр нэг Танзани гаралтай хүнийг арван нэгдүгээр сард шүүх хурал болох хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Хараал хийсэн гэдгээс гадна Хермини болон тэдгээр хүмүүсийг илбэ жатга хийх зориулалттай эд зүйл эзэмшсэн, хараал хийхээр хуйвалдсан, илбэ жатгатай холбоо бүхий үйлчилгээ авсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button