НийгмийнЭДИЙН ЗАСАГ

ОУВС: Евро бүсэд эрсдлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө хэрэгтэй

Олон улсад автомашины борлуулалт саарч, АНУ тариф ногдуулж болзошгүй байгаа зэрэг нь Европын зүүн бүсийн орнуудын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банк мэдээлснээр бүсийн эдийн засгийн 2019 он болон ирэх жилийн өсөлтийн таамгийг 0.1 хувиар бууруулсан байна.

 Үүний дотор Германы томоохон автомашин үйлдвэрлэгчид олноор байршсан Словак улсын ДНБ-ий өсөлтийн таамаг хамгийн их буурчээ. Бүхлээр нь харвал бүс нутгийн эдийн засаг 2019 онд 3.7 хувиар, 2020 онд 3.2 хувиар өснө гэж таамагласан байна. Үүнтэй зэрэгцээд Евро бүсэд эдийн засгийн эрсдэл нэмэгдэж байгаа тул эрсдэлээс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөө хэрэгтэйг ОУВС зөвлөлөө.

Эдийн засгийн өсөлтийг дэмжихэд "Төсвийн бодлого чухал" гэсэн санааг мөн тайландаа онцолсон байна. Худалдааны протекционист бодлого, BREXIT-ийн тодорхойгүй байдал, геополитикийн орчин бүсийн эдийн засагт эрсдэл дагуулж байна гэж дүгнэжээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MatFuse
MatFuse
2020-01-18 05:47

Pregnancy Category And Cephalexin [url=http://cialibuy.com]Cialis[/url] Clomid Without Prescriptions Mexico

LesOrdiff
LesOrdiff
2020-02-01 22:02

Peppermint http://abuycialisb.com - Buy Cialis Avanafil Price cheapest cialis 20mg Generic Lipitor And Pharmacy

Холбоотой мэдээ

Back to top button