Нийгэм мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлаа

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлитийн хамт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, гэргий нарыг Ерөнхийлөгчийн ордонд хүрэлцэн ирэхэд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар угтан мэндчилж, хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв.

Ерөнхийлөгчийн ордны гадна талбайд БНАЛАУ-ын Төрийн хүндэт харуул жагсаж, харуулын захирагч айлтгал өргөлөө.

Хоёр талын албан ёсны төлөөлөгчдийг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нар дурсгалын гэрэл зураг татуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2023-11-06 13:01

Хүрэлсүхийн эхнэр, нөхрөөсөө жаахан зай бариад зогсож болдоггүй л юм байх даа. Зурган дээр дандаа л хажууд нь на�##�дчихсан харагдах юм, зохимжгүй.

Зочин
Зочин
2023-11-07 22:06
Reply to  Ард

зуга�##�ж яваа хосууд шүү дээ

Зочин
Зочин
2023-11-07 21:59

энэ нөхөрт ажил зорилго зорилт байна уу үүргэвчтэй аял�##� хийгээд л явах юм.

Зочин
Зочин
2023-11-07 22:06

Газар үзэж нүд тайлж яваа юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button