УЛС ТӨР

Б.Ганхуягийг оролцуулах эсэхийг нүүрсний сонсголоос 7 хоногийн өмнө шийднэ

Одоогийн Хотын дарга Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байх үедээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нүүрсний сонсголд оролцох хүсэлтийг зөвшөөрч, оролцуулна гэдгээ илэрхийлээд байсан юм.

Тэгвэл шинэхэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах эсэхээ сонсгол болох өдрөөс долоо хоногийн өмнө шийднэ гэв. Тодруулбал, нүүрсний хулгайг шалгах хянан шалгах түр хорооны өнөөдрийн /2023.11.07/ хурлын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал байсан Б.Ганхуяг гэж хүн араванхоёрдугаар сарын 04-ний нүүрсний сонсголд оролцох уу" гэж асуухад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Сонсголын тов болохоос долоо хоногийн өмнө хэнийг ямар асуудлаар гэрчээр дуудах вэ гэдгийг түр хорооны хурлаар шийднэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2023-11-07 21:43

Ганхуягийг нүүрсчид чадхийлгэж мэднэ шүү ! Амь насы нь сайн хамга лж байгаад нүүрсчдийн бузар булайг нэгд нэгэнгүй яриулах хэрэгтэй !

Холбоотой мэдээ

Back to top button