Нийгэм мэдээ

Орон нутгийн эмч нар ураг байхдаа оношлогдсон эмгэгтэй нярайд мэс засал хийлээ

Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн Эмгэг нярайн тасагт "Төрөлхийн нарийн гэдэсний битүүрэлтэй” төрсөн нярайд мэс засал хийжээ.

Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын багийхан болон Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Б.Ариунболд, Н.Давааням, хагалгааны сувилагч нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон хийсэн байна.

Тухайн нярайн эмгэг эхийн хэвлийд буюу ураг байхдаа оношлогдсон бөгөөд ЭХЭМҮТ-ийн эмч нарын багтай холбогдон нярайн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт үзүүлжээ.

Нярай хагалгааны дараах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button