Нийгэм мэдээ
Манай улс бензин, түлшний 13-25 хоногийн нөөцтэй байна

Ашигт Малтмал, Газрын Тосны Газар (АМГТГ)-аас газрын тосны бүтээгдэхүүний сүүлийн долоо хоногийн импорт, үлдэгдэл, нөөцийн мэдээг танилцууллаа.
Тус мэдээлэлд дурдсанаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 71,545 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа аж. Үүнээс,
- А-80 авто бензин 2,187 тонн /13 хоног/
- АИ-92 авто бензин 24,392 тонн /20 хоног/
- АИ-95 авто бензин 5,071 тонн /25 хоног/
- Дизель түлш 36,464 тонн үлдэгдэлтэй буюу 16 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгааг мэдээлэв.
Бүсийн хувьд:
- Баруун бүс 5,905 тонн
- Хангайн бүс 3,789 тонн
- Төвийн бүс 15,789 тонн
- Зүүн бүс 3,070 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна.
Түүнчлэн газрын тосны бүтээгдэхүүний импортын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 2,169.0 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
- А-80 авто бензин 20.5 мянган тонн
- АИ-92 авто бензин 616.4 мянган тонн
- АИ-95/98 авто бензин 18.4 мянган тонн
- Дизель түлш 1,187.7 мянган тонн
- ТС-1 /онгоцны түлш/ 54.7 мянган тонн
- Жет А-1 түлш 42.9 мянган тонн
- бусад бүтээгдэхүүн 228.1 мянган тонн
Эх сурвалж: АМГТГ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Oron nutagt chine shatahuun tasraad udaj bna shdee
Харин тиймээ худлаа мэдээлэл нийтлэх юмдаа.