Нийгмийн

Байр суурь: Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсныг эсэргүүцэж, СЭТГҮҮЛЧИД НЭГДЭЖ БАЙНА

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарлаа.

Улмаар сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд Zarig.mn сайтын редакцад хүрэлцэн ирж, байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр сэтгүүлч Ц.Мөнхбаясгалан:

“Миний үед ч ийм байсан. Та нарын үед ч ийм байна. Дуртай үедээ хорьж байдаг, бид өөрсдөө дуугүй байж л байдаг ийм байдал руу шилжиж болохгүй. Би сониноо, телевизээ хаалгаж байсан. Өнөөдөр сэтгүүлчид чадваржиж, хэлэлцүүлэг өрнүүлж чаддаг болох хэмжээнд ирснийг даварч байна гэж яриад байгаа юм. Өнөөдөр давраад байгаа нэг ч сэтгүүлч байхгүй. Сэтгүүлч "Ланд-300" унаж болно. Надад ч энэ хандлага ирж байсан. АНУ руу Олон улсын эрэн сурвалжлах холбоо руу нисэх гэхэд л, “Та энэ мөнгийг хаанаас олсон юм” гэдэг. Бид нууцыг ил болгохын төлөө ажилладаг. Миний үеийн сэтгүүлчдийн дуугүй байдаг, цагдаад байцаагдаад, санаа алдаад гараад ирдэг энэ байдлыг таслан зогсоох ёстой.

Би 28 жилийн дотор сонин, телевизээ хаалгаж, нэг удаа 15 жилийн хорих ял төлөвлүүлэн яллагдагчаар татагдаж байсан. Мэдээж алдаа гарна, шалгуулаад явна. Харин нэг хүн дээр долоо хоногийн дотор зургаан хэрэг үүсгэж, цагдаад өгч болохгүй. Үгэнд ор, үгэнд орохгүй бол шоронд ор гэж байна”.

Nuuts.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч С.Будрагчаа:

“Ийм үйл ажиллагааг төрийн байгууллагууд хамтарч хийж байна. Энэ бол ноцтой бөгөөд аймшигтай үйлдэл. Гашуун зовлон өөрт ирж, нэг сар, сунгаад олон сар хориход ямар ч хүн нугардаг. Энэ бол бид бүхэнд өгч буй маш том сануулга. Байх л ёстой гэж хүлээн зөвшөөрөх юм бол маргааш бидэнд ч учирна. Тиймээс Монголын ард түмэн сэрээч, битгий хойрго хандаач. Одоо л эрх, эрх чөлөөнийхөө тухай цогтой тэмцэхгүй бол улсад маань тун удахгүй дарангуйлал тогтлоо. Тиймээс хамтдаа тэмцье гэж хүсэх байна. Өдөр тутмын ажлаа хийх боломжгүй болтол шалгадаг асуудал байсаар байна. Намайг хоёр хэрэг дээр яллагдагчаар татсан байгаа. Би олон нийтэд ил хэлдэггүй болохоос шалгах, залхаан цээрлүүлэх бодлого явсаар байгаа. Өнөөдөр энэ танхимд шалгагдаагүй хүн байхгүй байх гэж бодож байна. Сэтгүүлч асуудлыг баримттай илчилснийхээ төлөө өөрсдөө шалгагддаг. Улыг нь эргэтэл шалгадаг. Нөгөө албан тушаалтан нь даапаалаад инээж байдаг. Үе үеийн ХЗДХ-ийн сайдыг гоочилдог л байсан. Б.Энхбаяр шиг ийм ил цагаан үйлдэл харж байгаагүй. Б.Энхбаяр гэдэг хүн хэнийх нь ч хийж байгаагүй аймшигтай зүйл хийлээ гэж ойлгож байна. Гишүүн байхад нь дэмждэг, сонсдог л байлаа”.

Eguur.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Ж.Мядагбадам:

“Ер нь хэвлэлүүдэд гомдол гаргаагүй кэйс ховор. Мэдүүлэг өгч үзээгүй сэтгүүлч ч байхгүй байх. Нэг нам найман жил засагласан энэ үед ардчиллын, хэвлэлийн эрх чөлөөний индекс ухраад нэлээд удаж байна. Манай редакц дээр хоёр сайд, нэр бүхий УИХ-ын гишүүдийн гомдол байна. Гомдол тогтмол явж байдаг. Редакц эвлэрэхгүй, өмгөөллөө аваад, хуулийн журмаараа явдаг. Н.Өнөрцэцэгийн кэйсийг анзаарч хараасай. Сонгууль дөхсөн энэ үед. Zarig.mn бол сонгуулийн насны хүмүүсийн 50 хувь, монголчуудын гурван хүн тутмын нэг нь үздэг сайт. Ийм сайтын эзнийг өнөөдөр саатуулж байна. “Бид ер нь хийж чадна, том дуугараад байгаарай” гэсэн шүглээ л эрх баригчид өгч байна гэсэн үг. Иймд зоригтой, нугаршгүй байгаасай, нэгдээсэй гэж хүсэж байна. 30 хоног гэдэг эмэгтэй хүний хувьд чанга, цааш яаж үргэлжлэхийг мэдэхгүй. Хэвлэлийн индекс унах нь ардчиллын индекс унахын том цондон. Манай редакц энэ асуудалд цаашид дуугарсаар байна гэдгээ илэрхийлж байна. Хэрсүү баймаар байна. Манай дээр хоёр жил нэг гомдол үргэлжилж байхад учиргүй саатуулчхаагүй байна.  Гэтэл Н.Өнөрцэцэгийг 10 хоногийн дотор саатууллаа. Тэгэхээр энэ зорилготой. Өнөөдөр шүүхэд хэн нөлөөлж, хэн чиглэл өгч байгааг сайн анзаарч хараасай. Яллагдагчаар татаад л, шууд саатуулдаг процесс Монголд цөөн”.

News.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Ш.Чимэг:

“Өнгөрсөн хугацаанд болон цар тахлаас хойш хэвлэл мэдээллийн орон зайг шахах, эх сурвалжуудыг багасгах санаархал үргэлжилсэн. Одоо хамгийн хатуу арга дээрээ ирж байх шиг. Энэ бол хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн мэдэх эрх. Ер нь цаашид хэвлэлийн эрх чөлөө байх уу, үгүй юу гэдэг асуудлын эхлэл боллоо гэж харж байна. Нийтээрээ хамтдаа байж, нэгнээ өмгөөлөх хамгаалах цаг иржээ. Гуравхан заалттай хэвлэлийн эрх чөлөөний хуулиа барьж, нэгнээ хамгаалах шаардлага үүслээ. Бидэнд мэдээлэл авах эрх маш хомс. Хуучин цагт яам руу ороод авах ёстой яриагаа авчихдаг байсан. Өнөөдөр би нэг байгууллагаас мэдээлэл авах гэж олон дамжлага дамждаг. Н.Өнөрцэцэг гэдэг хувь хүн асуудалтай байж болно, шалгаж болно. Яагаад хуулийн байгууллага нэг хүн дээр долоо хоногийн дотор таван хэрэг нээв, хурдтай явав. Хэвлэл мэдээллийн байгууллага, мэдэх эрхийг хангах үүрэгтэй хүн бүр дуу хоолойгоо нэгтгэж, бүх мэргэжлийн байгууллага уриалж, хамтраад дуугаръя. Хуулиа сайжруулж, эрх чөлөөгөө хамгаалахад нэгдэн оролцъё”.

Tsahiur.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Анхзул:

“2022 оны эхнээс эхлээд Ч.Хүрэлбаатар, С.Амарсайхан, Х.Нямбаатар нар нэр цохож, танайд ярилцлага өгөхгүй, хариулт өгөхгүй гэдэг юм яриад хоёр дахь жилдээ золгож байна. Бид үнэхээр ёс зүйгүй байв уу гэдэг дээрээ дүгнэлт хийж үзсэн. Бид тухайн хүний хувийн амьдрал, ор хөнжил рүү ороогүй. Тухайн хүн мэдээлэл өгөхгүй байх эрхтэй гэж өмөөрдөг. Тийм. Гэхдээ улс төрийн өндөр албан тушаалтан ямар тохиолдолд энэ эрхээ эдлэх нь тусдаа. Манай редакц гурав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Худал мэдээлэл тараасан, бусдын нэр хүндэд халдсан агуулгатай 30 гаруй гомдол авсан байна. Дуудсан цагт бид очдог. Харин Н.Өнөрцэцэгт 10 хүрэхгүй хоногт найман хэрэг үүсгэсэн гэж байна. Зургаа нь худал мэдээлэл тараах, нэр хүндэд халдах заалтаар. Нэг нь хятад иргэнээс машин авсан гэх асуудал. Үүнийгээ тайлбарлаад, зээлийн гэрээгээ үзүүлэхэд нь мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан гээд дахин нэг хэрэг үүсгэсэн байна. Нэг хориод авбал, шалгаж байна гээд үргэлжлүүлдэг. Тэгэхээр цааш яаж сунгахыг мэдэхгүй. 30 хоног гэчхээд хэдэн ч удаа сунгахыг мэдэхгүй байна. Нэгдээсэй, дуу хоолойгоо илэрхийлээсэй гэж хүсэж байна”.

Urug.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч У.Болортуяа:

“ШЕЗ шинэ хуулиараа шүүхтэй холбоотой мэдээлэл дамжуулах л юм бол цагдаад өргөдөл гаргах боломжтой болсон юм билээ. Ийм том эрсдэл үүсэж болохыг бид анзаараагүй юм байна. ШЕЗ ноднингийн өдийд С.Баярцогтын талаар хийсэн нэвтрүүлэгт маань өргөдөл гаргасан. Шүүгчийн нэрийг дурдсан нь мэдээлэл задруулсан, хараат бус байдалд халдсан үйлдэл гэж шалгасан. Канадын татварын мөнгөөр, шүүх ямар байвал зохилтой вэ гэдэг дээр шүүгчид сургалт авсан шүү дээ. Канад шүүгч нар та нарт ийм юм зөвлөөгүй байх. Шүүхийн шийдвэр мэдээлэхэд л хэрэгт татаж байна. Нэгэнт гарсан шийдвэрийг мэдээлж болохгүй юм уу. Тэгвэл сэтгүүлч гэж байгаад ямар хэрэг байна вэ. Н.Өнөрцэцэгт дуртай, дургүйн  асуудал биш. Зөвхөн Н.Өнөрцэцэг гэдэг хүнийг намнаагүй юм шүү. Таны дуртай сэтгүүлчийг ч цагдаад өгөөд байгаа юм аа. Хэвлэлийн эрх чөлөө бол нэг хувь хүний тухай асуудал биш, битгий субъектив хандаач. Сэтгүүлч нар айдастай болж болохгүй. Наашаа ирэхдээ хоолой зангираад бодож байна. Дахиад энэ мэргэжлээрээ ажиллах уу, үгүй юу гэж. МАН засагласнаас хойш Монгол Улсад авлигатай тэмцэж байгаа л гээд байгаа. Дандаа индексээр хойшилсон. Энэ бүхний ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгааг нотлох баримт байна. Үүнийг харин зоригтой хэлчихье гэж бодож байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
55 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-04 18:27

ТИЙМЭЭ ЭНЭ ФАШИСТ АРГЫН АРД ХҮРЭЛСҮХ ГЭДЭГ МАНГАС БАЙГАА

Зочин
Зочин
2023-12-05 09:26
Reply to  Зочин

Үнэн шүү дээ

ЗОЧИН
ЗОЧИН
2023-12-04 23:00
Reply to  Зочин

Бид ямар нийгэмд амьдарч ямар нийгэм байгуулаад байнаа .НЭГ НАМЫГ ОЛОН ЖИЛ СОНГОХООР ИЙМ БОЛДОГ БОЛОЛТОЙ .1990 оноос өмнөх ХЭЦҮҮ ЦАГ үе САНААНД ЯГ БУУЖ БАЙНА . Ихэнхи сэтгүүлчид эрх барьж буй намын бодлогыг сурт�##�чилдаг тус намтай ХААЛТЫН ГЭРЭЭтэй ажилладаг .Төр засаг бариагүй СӨРӨГ ХҮЧНЭЭ намнадаг сэтгүүлчид олшроод байна даа . Тодорхой нэр устай нь бичиж болохоор болжээ . Үүнийг 4 дөхь засагл�##� гэхгүй ээ Коммунист үзэл сурт�##� гэх үү айдас дунд амьдарч байгаа сэтгүүлчдийн зөв гэх үү .

Иргэд
Иргэд
2023-12-04 18:37

Дандаа хөлсний сэтгүүлч нэртэй м�##�нууд

Зочинzochin
Зочинzochin
2023-12-04 18:40

Munkhbaysgalan hudlaa bzd zunduu tvvh bdg bzd dund zergiin kompanii zahirlaas bayan abgai gee bzd

Зочин
Зочин
2023-12-04 18:41

4 дэх засагл�##�аа нухчин дараад ардчил�##� мөн үү. Энэ нэг л бишээ.

Болд
Болд
2023-12-04 19:19

Сэтгүүлчид минь өөрсдөө учиртай байцгаа.

Иргэн
Иргэн
2023-12-04 19:27

Ха�##�тын гэрээг санаачлагч Мандахбаярын ажилыг жинхэнэ ажил болгосон заг�##�майлсан ижий Өнөрөөгийн үнэн төрх

Зочин
Зочин
2023-12-04 19:28

Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш, үүрэг хүлээх ёстой , яагаад Өнөрцэцэгийг баривчилж болохгүй гэж, хуулийн өмнө буруутай эсэхийг шүүх л шийдэх ёстой, сэтгүүлчид гэж хэн юм бэ, юун иргэдээс илүү эрх эдлэх гээд байдаг юм, болиоч та нар давхацсан юм нууд вэ

хүннү
хүннү
2023-12-04 19:28

Ланд ямар мөнгөөр авсан вэ? гэдэг хэрэг арай дэндэж байнаа. Одоо тэгээд Ланд авсан хүн болгоныг ингээд байх хэрэг үү?

Зочин
Зочин
2023-12-05 08:21
Reply to  хүннү

Hervee hahuuliar avsan bolno ingenedee

Хэн ч биш
Хэн ч биш
2023-12-04 19:51

Заа, ингээд маш тодорхой болж эхэллээ дээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдсаар. Шун�##� дэв нь дэндсэн олигархиудын арми улам л гаарч эхэллээ дээ. Нэг намын засагл�##� �##�ь хэдийн тогтчихсон юм байна гэдэг нь Өнөрцэцэгийн хэргээр нотлогдож байна.

Зочин
Зочин
2023-12-04 20:05

Ланд 300- г Таван богдоос авчээ. Тэгэхээр таван богд хятадын компани юм уу эсхүл Баатарсайхан хятад хүн юм уу. Манайх юм л бол хятадыг дандөа муу жишээнд ярьж байх юм. Та нарын шүтдэг америк чинь бол энэ ертөнцийн хог шүү дээ. Харин хятад бол дэлхийн 8 тэрбум хүнийг хувцаслаж хооллож байна. Ёстой браво улс. Хятадаас машин аваагүй гээд гэрээгээрээ нотолсон чинь өө чи бидний мөрдөн байца�##�тын нууцыг задрууллаа гэж хэлээд дахин нэг зүйл анги нэмж байгаа мөрдөгч эрүүл хүн мөн үү. Яг л 1937 он руу явчихав бололтой.

Zochin
Zochin
2023-12-04 20:36

Serdambaas busad SETGUULCHID NI BIGDEEREE ""HOG, SHAAR""

Zochin
Zochin
2023-12-04 20:37

Bohir setguulchid tanigdaj ehellee. Dundaa danstai, dundaa trolluudtai, haaltin geree geed zunduu yum garj irne. Ihenh n hoorondoo holbootoi, aidastai, hamgaa##a, ard tumen bolj jujig bolno. Ene saihan mergjlig shivshgiin ugadas bologson novsh nar.

Зочин
Зочин
2023-12-04 21:03

Нэг нэгээр нь намнаж байна Хүрэлээ

Зочин
Зочин
2023-12-04 21:07

хэм хэрээс хэтэрсэн болохоор баривчилж байгаа бололтой та хэд бас хэм хэрээс хэтрээд байв�##� араас нь явах магадл�##�тай хар хүний өмнөөс шар хүн хэрэггүй байхаа

Зочин
Зочин
2023-12-04 21:09

хөлсний мөнгөний бичээч нарыг сайн харж авлаа , танив мэдэв . д�##�д ор . �######�...

Зочин
Зочин
2023-12-04 21:16

засссссс женкогийн троллууд л бна

Зочин
Зочин
2023-12-04 21:38

Амаа мэдэж хуцах хэрэгтэй .сэтгүүлч гэж монголд бдаг юмуу өөрсдийгөө тэгэж нэрлээд бгаа болхоос.та нар шиг амандаа орсоноо бурж бдаг юмнуудыг сэтгүүлч гэдгүйл бхгүй юу.

Иргэн
Иргэн
2023-12-04 21:46

Шүүхэд нөлөөлсөн

Иргэн
Иргэн
2023-12-04 22:15

Өмхий мах

Энхээ
Энхээ
2023-12-04 22:17

Баривчлах бол зөв сэтгүүлч нэртэй айлган сүрдүүлдэг нэг давхраг бий болсон хуулиа дагаж мөрдөж ажлаа хийвэл ийм зүйл болохгүй шүү

Зочин
Зочин
2023-12-04 23:59

Энэ сэтгүүлч сайтууд бүгд ардаа нэг улс төрч, компанитай гэж өнөрөө өөрөө хэлсэн дээ.Тэгэхээр бүгд л адилхан луйварчид тийм болохоор хулгайч хулгайчаа л хамга�##�на ш дээ тодорхой

Face
Face
2023-12-05 06:38

Нэг л�##�рын шантаажчин 30 хоног суухад та нар битгий сүржигнэ. Үйлээ эдэлж бгаан тжр

зочин ард
зочин ард
2023-12-05 07:17

Энэ хамга�##�аад байгаа сэтгүүлчдийг бүгдийг нь ш�##�га. Чаддаг юм бол ш�##�гуулаад нэр цэвэр гараад ир. Нэг туйлшрахаараа арай дэндэж байна. Ард олон ажиглаад дүгнээд сууж байгаа. Та нар шиг цэцэрхэж тэнэгтэхгүй. Монгол хүний саруул ухаанаар хандацгаа

Зочин
Зочин
2023-12-05 07:18

Зөв ,,Үг'' хэлж байгаа бүхнийг хориод байдгаа төрийн хулгайчууд болиосой
Үндэс сууриар нь арчиж хаях цаг нь болжээ

Maшq
Maшq
2023-12-05 08:12

Сэтгүүлч та нарт өөр нэгдэх юм �##�га уу Отгон гэлэг сэтгүүлч л мундаг шүү

Зочин
Зочин
2023-12-05 08:28

Ene hereg deer hamgiin haramsal, zevuitsel turj baigaa zuil bol haaltiin geree yum shuu. Tatvar tulugchdiin munguur uursdiihuu luivriig nuuhiin tuld geree hiine gej yu gesen ve. Turiin alba, yam shuu. Ingejbgeree hiij baigaa setguulch bas yu vee. Setguulch gehuu. Irgediin medeelleer hangagdah, unen zuv medeelel avah erhiig haaj baigaad shuu. Butehguiee

Зочин
Зочин
2023-12-05 09:07

Ardchilal ustaj bna Namin daranguilald irloo boliyo

Зочин
Зочин
2023-12-05 09:25

ТА БҮХНИЙХЭЭ ҮЙЛСИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
ӨНӨРӨӨГӨӨ АВРААРАЙ.
ХИЧЭЭНГҮЙЛЭН ГУЙЖ БАЙНА
ХҮМҮҮСИЙН СЭТГЭЛ ГЭГЧИЙГ УНШЛАА
ЭНЭ МУЛГУЙЧУУД БИЧИГ ҮСЭГ МЭДЭЭД БИЧЭЭД БАЙГАА НЬ ИХ СОНИН

zochin
zochin
2023-12-05 09:52

shaa l daa Badamaanuudaa

Зочин
Зочин
2023-12-05 10:47

Bugd orc

Зочин
Зочин
2023-12-05 10:48

Bugd orc

ЗочинЗочин
ЗочинЗочин
2023-12-05 10:56

Эмээлтийн Хятадын өмхийрсөн махыг нийслэлчүүдэд заруулж идүүлсэнийг нь дэмжиж байгаа юм уу,
44 машинаар нүүрс тээвэрлэдгийг нь ер нь нүүрсчдийг дэмжиж байгаа юм уу,
56 м�##�ын хулгайч айлыг эзнийхээ да�##�гавраар 8 ишиг болгох гэж дайрсныг дэмжих үү,
Сэтгүүлч бүр ардаа хариуцсан нам, том компанитай тэгэж мөнгө хийдэг гэдгийг, мөн сэтгүүлчид бол хөлсний �##�уурч гэдгийг нь дэмжих үү

Зочин
Зочин
2023-12-05 11:10

Сонгуулын маргааш хэрэг нь цагаадана

Зочин
Зочин
2023-12-05 11:53

Хэн хэн бэ! Харцгаа ард нь хэн бгаа!

Зочин
Зочин
2023-12-05 12:50

За юун сүртэй юм.та нар бүгдээрээ мөнгөний араас явдаг бүгд ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс.�##�ь нэг компани �##�ь нэг бүлэглэл намын эрх ашгыг хамга�##�даг биз дээ.сэтгүүлч ч адил хуулийн өмнө хариуцлага хүлээнэ

Зочин
Зочин
2023-12-05 12:51

Мөнхбаясг�##�ан ч гэсэн Женкогийн сэтгүүлч биз дэн

Irgen
Irgen
2023-12-05 13:35

Harsan dandaa haaltiin gereeni shantaachid ui

Ган
Ган
2023-12-05 13:39

Уйлах хүүхдийн хошного урд өдрөө гэгч болсоон. Үнэрээ даанч их дар в а л заад байсан юм

иргэн
иргэн
2023-12-05 14:31
Reply to  Ган

Хунийг унасан дээр нь дэвсэж байдаг ямар муу хун бэ

Зочин
Зочин
2023-12-05 14:11

зөв шүү нэгдэх хэрэгтэй Сэтгүүлзүйн с�##�бар эрүүл байх ёстой шүү амжилт

Fake
Fake
2023-12-05 14:44

Өө, за за. Ихэнх нь Женкочид. Баярцогтын т�##�аар хийсэн Болороогийн нэвтрүүлгийг үзсэн. Зүгээр л буруутгах гээд ядцан оролдлого л байсан, үнэндээ ичсэн билээ.

Зочин
Зочин
2023-12-05 15:28

Сэтгүүлчидэд зориулсан ту�####�а хууль байхгүй. Хэн ч байсан буруутай бол хууль адил үйлчилнэ. Сэтгүүлч гээд шантааж хийж хууль бусаар баяжсан бол хариуцлагаа үүрэх ёстой. Та бүхэн ч адил.

Уншигч
Уншигч
2023-12-05 15:52

Сэтгүүлч нэрээр нь биш луйвардагч ө гэдгээр нь барьсан юм бишүү сайтын сэтэртэнгүүд худлаа сүрчигнэхээ боль

Сугар
Сугар
2023-12-05 16:24

Дарга нарын хэрэг нүдэнд ил байхад хууль үйлчилдэггүй Энгийн ардыг хэрэг хийгээгүй байсан аваачаад хорьдог энэ хэлмэгдүүлэлтээ ЗОГСОО!!!!!!!!

Зочин
Зочин
2023-12-05 20:27

Сэтгүүлчид зарим нь жинхэнэ ОРК байдаг шүү. Зөв зүгээр ажлаа л хий. Өнөрөөг эхлээд их дэмжиж бсан. Гэтэл нөгөөх маань бүр хаданд гараад бүдүүлэгтээд з�##�уучуудад их буруу хандлага өгөөд бурууг заагаад эхэлсэнд ой гутсан. Болохгүй шүү дээ. Буруу ч бай зөв ч бай хуулиндаа хэн ч захирагдах ёстой хэн ч бай. Бараг сайдаа доромжлож зодох нь ээ . Ийм байж ёстой болохгүй

Зочин
Зочин
2023-12-06 02:07

Vxeej fegeed

Зочин
Зочин
2023-12-06 07:18

СЭТГҮҮЛЧИД ҮНЭХЭЭР НИЙГМЭЭ ЦЭВЭР ЦЭМЦГЭР БОЛГОЁ ГЭВЭЛ ХААЛТЫН ГЭРЭЭ ХИЙЖ НАМУУДАД ҮЙЛЧИЛЖ ДАЛДАГНАДАГАА МӨН ХООРОНДОО МУУ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОЖ БИЕ БИЕЭС ХАРААТ БАЙДГАА Л БОЛЧИХ.ЕР НЬ БОЛ НИЙГМИЙГ ТАЛЦУУЛДАГ ХҮНИЙГ ХАРЛУУЛДАГ АШИГ ХОНЖОО ХАЙДАГ НӨХӨД ТАНАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙГ МУУХАЙ ХАРУУЛДАГ НЭР ХҮНДГҮЙ БОЛГОДОГ ЯВДЛЫГ ТА НАР МЭДЭХИЙН ДЭЭДЭЭР МЭДЭЖ БАЙГАА ҮҮНИЙГЭЭ Л ОДОО НЭГДЭЖ ДҮР ИСГЭЖ БАЙГАА ШИГЭЭ ЗАСЧИХ.МЭДЭЭЖ ШУДАРГА САЙН СЭТГҮҮЛЧИД БАЙГАА ТЭДНИЙ ЭЗЛЭХ ХУВЬ МАШ БАГА ШҮҮ.

Уншигч
Уншигч
2023-12-06 08:14

Сэтгүүлч болгон ариун явд�##�тан гэвэл хэн ч итгэхгүй болсон үe ялангуяа та хэд бол бүр эвгүй гарууд гэдгийг иргэд гадарлана .Үнэний дуу хоолой болсон эх орон түмэн олны төлөө зөв дугардаг шударга сэтгүүлчид олон бий .Мань хэд бол муухайгаар ярьв�##� �######� ухахчид мөнгө өгвөл яаж чадна аймаар нөхдүүл та хэд Монгол улсад ядарсан иргэдэд зориулсан ямар гээч сэджв хөндөөд нэвтрүүлэг хийгээд яг өнөөдөр юуг нь сайн сайхан болгосон бэ ? хэн гэгчид ямар тус хүргэ Тийм юм хийсэн гээд хэлчихээч

Зочин
Зочин
2023-12-06 11:20

Сэрдамба кккк овоо шударга хүү юу гэсэн ш�##�бааг тос хоёроо ялгадаггүй лүд вэ чи... Дажгүй юм бх гэж итгэж явсан юмсан лодойгоос долоон дор гөлөг бэ өнөрөөгийнхөө хөрөнгө авсан баяжсан юмны жагса�##�тыг харчаад дэнсэлчээд гуц...

Зочин
Зочин
2023-12-06 11:22

Будрагчаад итгэсэн юмсан өөр хүн байжээ чи..

Зочин
Зочин
2023-12-06 18:00

Энийг хэлээд байгаа энэ нөхдүүд бүгд ийм байд�##�д хүрэхэд хүргэсэн хүмүүс дээ, заваан сэтгүүл зүй гэдэг юманд өөрсдөө оруулчихаад юу яриад байдгын. Буруугаа өөрсдөөсөө эхлээд хай даа, хэтэрсэн шун�##� руу хөтлөх зүйлийг та нар л хийсэн биз дээ, рүн шантажлаж тэрбумтан болж болно гэж түмэнд сурт�##�члаад байхын

Холбоотой мэдээ

Back to top button