Нийгэм мэдээ

Хуулийн заалт: Н.Өнөрцэцэгийг цагдан хорих бодит үндэслэл байсан уу

Zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон гурав дахь өдөр эхэлж байна.

Н.Өнөрцэцэгийн холбогдсон Эрүүгийн хуулийн 13.14 буюу "Худал мэдээлэл тараах" гэмт хэрэг хөнгөнд тооцогддог. Энэ тохиолдолд цагдан хорихоос гадна, хувийн баталгаа гаргах, хилийн хориг тавих гэх мэт таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжтой байдаг талаар өмгөөлөгч нар нь мэдээлж байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.14, "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ" гэсэн хэсэгт ингэж заажээ.

1.Шүүх дараахь үндэслэлийн аль нэг нь байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана:

1.1.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан;
1.2.шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.3.гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
1.4.урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Н.Өнөрцэцэг хилийн хориг тавиулсан байсан. Оргон зайлах боломжгүй.

Харин прокурор үндэслэлдээ, "Мэдэгдэх хуудсаар дуудахад ирээгүй", "Гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй баримт мэдээлэл ирсэн" гэж дурдсан байгаа.

Мэдэгдэх хуудсын хувьд, зургаан удаагийн дөрөвт нь тэмдэглэл үйлдээгүй талаар өмгөөлөгч П.Энхбаяр мэдэгдсэн. Хоёрт нь Н.Өнөрцэцэг очсон ч гарын үсэг зурахаас татгалзсан. Энэ утгаар зургаан удаагийн мэдэгдэх хуудсыг бүгдийг хүчинтэйд тооцож, яллагдагч гэж үзэх үндэслэлгүй хэмээж байгаа.

Нөгөө талаар, Unurtsetseg Naran хуудсаар дамжуулан цаг үеийн нөхцөл байдлын агуулгаар лайв дамжуулалт хийсээр байгааг нь дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй баримт, мэдээлэл гэж үзжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 7, 2023 09:10

Хэнд ч хамаагүй үйлчилнэ харийг ч цагаан, цагааныг ч хар болгож олон түмний толгой эргүүлж мөнгө олох сэтгүүлч,хэвлэл мэдээллийн байгууллага хоёр өнөөгийн эмгэнэлийн гол буруутан.Үмхий махийг Үнэрээ яг идэж харагдаач биднийг л доромжилж байгаа юм

ИРГЭН
ИРГЭН
12 сар 7, 2023 09:43

Хуулиндаа биш,,,,,,Ха�##�тын гэрээ чинь Хнвлэл мэдээлэлнхэн болон Сэтгүүлчид Та нарын шоронд ачигдэх том ш�##�тгаан чинь болчоод байна_

Зочин
Зочин
12 сар 7, 2023 10:12

Хууль засагладаг бол дуудсан цагт нь очоод мэдүүлгээ өгөөд л болох байсан биз, соши�##� хэрүүлээр энэ авгай хуулийг дийлнэ гэж болсон тул �##�ь нь хүчтэйг харуулахад гэмгүй, бу�####�д нь жишээ болог, даанч их дарваганаад өөрөөсөө илүү хүнгүй мэт оодроод байсан юм. Бүх зүйлд хэм хэмжээ чухаг.

ЗОЧИН
ЗОЧИН
12 сар 7, 2023 11:33

Сэтгүүлчид минь ээ та нар Өнөрөөгийн араас явчих ваа. Цагдаа шүүхээс дуудв�##� өмгөөлөгчөө дагуулаад үтэр түргэн очоорой . Би хэрэг хийгээгүй гээд Лайв хийхийн оронд асууд�##� хүндрэхээс өмнө үнэн цагаанаа ялгуулах байж Өнөрөө минь. Ядаж хоригдохгүй ш�##�гуулна. Өөрийгөө хүндлэхээс гадна нөгөө т�##�аа хүндэтгэ.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 11:37

Хорих ямарч шаардлага байгаагүй. Насанд хүрсэн 2 сая 200 мянган иргэний сан�##�ыг өөртөө авч чадах сэтгүүлч учраас шоронд хоригджээ хөөохий.

Хулансаран
Хулансаран
12 сар 7, 2023 15:07

Өнөр гэж эмэгтэй чинь сэтгүүлч бишээ, лайвчин биз дээ. Нотлох баримтгүй хүн гүжирдсэн бол тэгээд хуулийн байгууллага дуудахад очоогүй бол хориод л ш�##�гана шүү дээ. Өөрсдөдөө хэт их эрх дарх өгөөд байдаг тэрийг нь л ойлгоогүй ш дээ огт.

Холбоотой мэдээ

Back to top button